Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10 сая төгрөгөөр торгох эсвэл хоёр жил албадан ажил хийлгэнэ гэх мэдээлэл цахим орчинд өчигдөр /2023.01.02/ тарсан. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад худал мэдээлэл гэв.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодруулахад, “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10 сая төгрөгөөр торгох эсвэл хоёр жил албадан ажил хийлгэнэ гэдэг нь худал мэдээлэл. Үүнийг Зөрчлийн хуулиар шийддэг. Уг хуульд өөрчлөлт ороогүй байгаа” гэлээ.
Монгол Улсын их хурлаас 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хуулийн 14.7 дугаар зүйл буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих хэсэгт өнөөдрийн байдлаар ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид зөрчил хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгах асуудал байнга яригдаж байгаа боловч хуульд өөрчлөлт ороогүй байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар:
3.Жолооч:
- 3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
- 3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэсэн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Нам засагтаа баярлалаа 2023-01-03 122.201.22.6
Уудаггүй новшнууд энд үлийгээ бичээд байгаан бэ? Чам муу өлөгчинд ямар хамаатай юм бэ? Ганц зуу татаж яваад баригдсаны төлөө 10 сая төгрөгөөр торгуулна гэдэг шударга бус. Чиний амаар ууж, чиний гараар жолоодож, чамайг дайрч алсан биш, заяа муутай лалрууд зүгээр амаа хамхиад яв. Чи ч нэг өдөр согтуу явж байгаад баригдана, гай таарч хүн дайрч а**а. Тэр үед чи хуулийг чангатга гэж орилж байсандаа харамсана. Үнэндээ бүгд л согтуу жолооддог, баригддаг нь л цөөхөн болохоос. Би бол илүү хөнгөрүүл гэе
Зочин 2023-01-03 192.82.75.102
Согтуу машин жолоодогсдод тооцох хариуцлагыг чангатгах хэрэгтэй. Чаддаггүй юм бол зураг нэрийг нь ил тодоор мэдээлж байршуулдаг болчихвол энэ зөрчил илт буурна. Мөн тэднээр олон нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх хэрэгтэй.
Зочин 2023-01-03 213.87.134.156
) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/4pwevu3m
Зочин 2023-01-03 66.181.176.81
Согтуу толгойнуудад хатуу шийтгэл ногдуулах хэрэгтэй!!!
Зочин 2023-01-03 202.179.25.207
нэг гараараа торгоно эрх хаслаа гээд гусна нөгөө гараа оноогоо нэмүүл эрхээ сэргээ гээд тосно
zochin 2023-01-03 103.212.116.163
mkrgoson ch yadag yum, sogtuu jolooh machin bariad yavna gedeg a*******n .hunii am i nasnii nehen telberiig buutai etgeedees garguula heregtei
Зочин 2023-01-03 202.55.188.87
Торгоод хориод өгөөчээ бурхан гэж байдаг бол
багш 2023-01-03 66.181.186.239
Нэлээд хэдэн жил эрхийг нь хасаж бас торгох иэрэгтэй
Зөвхөн торговол мөнгөтэй нөхдүүд үргэлж согтуу явна
иргэн 2023-01-03 103.229.122.172
3 жил эрхийг хасаж . 3 саяар торгох торгуулийн шийтгэл оногдуулах хэрэгтэй… торгуул шийтгэл бага байна . м*нс**р*х , согтууруулах ундаа хэргэлсэн үедээ автомашин жолоодоно гэдэг бол бусдын амь насанд эд хөрөнгөнд заналхилжж байгаа . хуулиа чангатга .
Зочин 2023-01-03 202.179.24.33
Торгосон нь дээр байлаа
Зочин 2023-01-03 203.98.77.101
Шийтгэл нь бага учираас их ч ууж байна осол аваар ч их гарч байна иргэд хүүхдүүд их амиа алдаж байна шүү дээ
шийдэмгий алхам л хэрэгтэй болоод байна штэ
цөөн хэдэн иргэнээ хайрлах хэрэгтэй штэ томчууд нь хамаагүй юмаа гэхэд хүүхдүүдээ гарцан дээр нь дайрч алаад баймааргүй байна штэ
энэ бүгд архитай холбоотой штэ
Бадарч тахар 2023-01-03 139.5.217.68
Хөдөө суманд бүгд л согтуу машинаа бөрьж байнө ш дэ ! энд их жаргалтай байна аа !!
Зочин 2023-01-03 202.179.11.230
Тэгээд яахын зүгээр тавиад явуулчих юм уу? Согтуугаар жолоодвол эрхий нь 3 жилээр хасаач тэнэгүүд ээ.
Зочин 2023-01-03 43.242.242.59
Танай сайт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болно торгоод гавихгүй гэж суртчилж байгаа юм биз дээ. Дандаа хүмүүст муу зүйл хэлж суртчилж байх юм. Бас ард түмнийг нь төр засгийн эсрэг турхирна. Та нар бүтэхгүй