Европчуудыг тэнгэр нь харж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Европчуудыг тэнгэр нь харж байна

Европчуудыг тэнгэр нь харж байна

ОХУ хийн цоргоо хааснаас үүдэлтэйгээр энэ өвөл хөлдөх эрсдэлд орсон европчуудыг тэнгэр нь харсан бололтой. Тодруулбал, он гарсаар Европ даяар цаг агаар "ер бусаар" дулаарч, нэгдүгээр сарын температур олон жилийн дундажтай харьцуулахад 3-5 хэмээр дулаан байгааг мэдээлжээ. Европын найман оронд урьд өмнө нь болоогүй дулаахан нэгдүгээр сар болж байгааг цаг уурын албанаас мэдээлсэн байна. Тухайлбал, Польш, Дани, Чех, Нидерланд, Беларус, Литва, Латви зэрэг орнуудад ойрын өдрүүдэд агаарын температур Цельсийн 16-20 хэм орчим байгаа аж.

Польшийн Корбиелов хотод агаарын температур Цельсийн 19 хэмийг зааж байна. Тус хотод энгийн үед тавдугаар сарын дундаж температур Цельсийн 18 хэм байдаг аж. Түүнчлэн Чехийн Яворник хотод жилийн энэ үед ихэвчлэн Цельсийн 0 хэм орчим байдаг ч өнгөрсөн Ням гаригт агаарын температур 16.4 хүрчээ. Өмнө нь Чех улсад нэгдүгээр сард Цельсийн 4.5 хэм хүрсэн нь хамгийн дулаан өвлийн сараар нэрлэгдэж байв. 

Испанийн хойд хэсэг, Францын өмнөд хэсгийн эргийн хотуудад агаарын температур 24.9 хэм хүрч, урьд өмнө нь байгаагүй цаг уурын үзэгдэл болжээ. Харин Норвеги, Их Британи, Ирланд, Итали, Газар дундын тэнгисийн зүүн өмнөд хэсгээр агаарын температур хэвийн байгаа аж.

 ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж