Ковидын хуулиар томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлнө

Ковидын хуулиар томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлнө

Ковидын хуулиар томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлнө

Цар тахлын хууль өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болж, уг хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон долоон Төрийн нарийн бичгийн даргыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөх аж. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Одоогийн байдлаар долоон төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга Засгийн газрын томилгоотой байгаа. Гэхдээ энэ нь түр томилгоо. Цар тахлын хуулиар түр томилгоотой бол нэгдүгээрт чөлөөлөгдөнө, хоёрдугаарт төрийн албаны шалгалтдаа тэнцсэн, ажлын байрны шаардлага хангаж буй бол эргэн ажиллах боломжтой” гэх мэдээллийг өгсөн юм.

Мөн дээрх асуудлаар ТАЗ-ийн Ажлын албаны дарга Г.Билгүүн “өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 1-ны байдлаар төрийн жинхэнэ албанд цар тахлын  хуулийн 3.2-ийг үндэслэж 1609 иргэн томилогдож, одоогоор ажиллаж байна. Нэгэнт хуулийн хугацаа дууссан учраас салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын захиалгаа ирүүлж, сонгон шалгаруулалт явагдах ёстой. Одоо ажиллаж буй албан тушаалд бусад иргэдийн хувьд ч боломжтой. Төрийн албаны ерөнхий шалгалтаа өгсөн ямар ч Монгол Улсын иргэн эдгээр албан тушаалд өрсөлдөх боломжтой болно” гэх мэдээллийг өглөө.

Цар тахлын хуулийн 3.2-ыг үндэслэн түр томилогдсон  долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрсийг танилцуулж байна.

ҮҮНД: 

  • Эдийн засгийн хөгжлийн яам Х.Батжаргал,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам  Э.Баттулга,
  • Боловсрол, шинжлэх ухааны яам Л.Цэдэвсүрэн,
  • Соёлын яам С.Оюунбилэг,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Б.Бямбадагва,
  • Цахим хөгжил харилцаа холбооны яам Ч.Золбаяр,
  • Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргыг Н.Тавинбэх,

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-03 202.126.88.187

Bavaa hiih yum uu

Avatar

Иргэн 2023-01-03 103.126.107.154

Үндсэн хуульд зааснаар Төрийн байгууллага хууль дээдэлж ажиллах үндсэн зарчимтай. Хуулийг хэлбэрэлтгүй сахин хэрэгжүүлэх ХҮСЭЛ ЗОРИГийг нь харж байя.

Avatar

Ковид хулгай 2023-01-03 66.181.186.114

Ковидийн үеийн хулгай яасан бэ?

Avatar

Зочин 2023-01-03 66.181.178.140

Эрүүл мэндийн яаманд шинэчлэл хэрэгтэй шүү цус солио

Avatar

Зочин 2023-01-03 59.153.113.176

Оюунхорол авгайгийн зонтик барин борооноос хамгаалан зогсооё алдарт зургийн эзэн цүнхчин Батжаргал үгэй мөн дээшээ явжээ

Avatar

Зочин 2023-01-03 66.181.160.124

ха ха дараагийн ээлжний хулгайчууд хоолондоо орохнээ псдаа

Avatar

Иргэн 2023-01-03 202.21.103.226

Тавинбэх бол мэргэжлийн хүн, Эрчим хүчний хүнд байгааг зоригтой дуугарч байгаа хүн, солиод хэрэггүй дээ

Avatar

Зочин 2023-01-03 59.153.113.176

х**

Avatar

1 2023-01-03 202.21.102.222

Eruul mendiin yam bna

Avatar

Зочин 2023-01-03 202.21.105.204

Барилга, хот байгуулалтын яамны С.Магнайсүрэнгээ чөлөөлөөчээ. Аль эрт 6 жил нь болсон дээр нь барилгын салбарыг самарсан гол хүн. Хийж бүтээсэн бодлогын ямар ч ажил байхгүй. Харин но бол маш их гэж хүн бүр л ярьж байна. Насаараа төр тонож амьдарсан ийм нөхдүүдээ одоо зайлуулаачээ. Эхнэр нь бас нэг яаманд дарга гэж байгаа. Энэ нөхдүүдийн хөрөнгийн эх үүсвэрүүдийг нь шалгамаар байнааа. Магнайсүрэн бол хагарталаа баяжсан гэж бүгд ярьж байна. Нэг ч бизнес байхгүй хоёулаа төрд ажиллаж байж яаж!!!!!!!

Avatar

Зочин 2023-01-03 122.201.24.184

Хамгийн балай амьтан бол Л. Цэдэвсүрэн.

Avatar

Иргэн 2023-01-03 192.82.72.198

Төрийн ямарч туршлаггүй хүн улсыг самарч байна даа.

Avatar

Зочин 2023-01-03 43.228.130.63

ene yaasan suudlaa avaad vldsn gd svvld ih yariltslaga ugdug boljee udahgui okopondoo oroh bhaa ene nuhur

Avatar

Зочин 2023-01-03 202.55.188.33

uureg guitsetgegch naraa ch gsn hal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж