Цар тахлын хууль өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болж, уг хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон долоон Төрийн нарийн бичгийн даргыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлөх аж. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Одоогийн байдлаар долоон төрийн нарийн бичгийн дарга, 11 агентлагийн дарга Засгийн газрын томилгоотой байгаа. Гэхдээ энэ нь түр томилгоо. Цар тахлын хуулиар түр томилгоотой бол нэгдүгээрт чөлөөлөгдөнө, хоёрдугаарт төрийн албаны шалгалтдаа тэнцсэн, ажлын байрны шаардлага хангаж буй бол эргэн ажиллах боломжтой” гэх мэдээллийг өгсөн юм.
Мөн дээрх асуудлаар ТАЗ-ийн Ажлын албаны дарга Г.Билгүүн “өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 1-ны байдлаар төрийн жинхэнэ албанд цар тахлын хуулийн 3.2-ийг үндэслэж 1609 иргэн томилогдож, одоогоор ажиллаж байна. Нэгэнт хуулийн хугацаа дууссан учраас салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын захиалгаа ирүүлж, сонгон шалгаруулалт явагдах ёстой. Одоо ажиллаж буй албан тушаалд бусад иргэдийн хувьд ч боломжтой. Төрийн албаны ерөнхий шалгалтаа өгсөн ямар ч Монгол Улсын иргэн эдгээр албан тушаалд өрсөлдөх боломжтой болно” гэх мэдээллийг өглөө.
Цар тахлын хуулийн 3.2-ыг үндэслэн түр томилогдсон долоон яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрсийг танилцуулж байна.
ҮҮНД:
- Эдийн засгийн хөгжлийн яам Х.Батжаргал,
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам Э.Баттулга,
- Боловсрол, шинжлэх ухааны яам Л.Цэдэвсүрэн,
- Соёлын яам С.Оюунбилэг,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Б.Бямбадагва,
- Цахим хөгжил харилцаа холбооны яам Ч.Золбаяр,
- Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргыг Н.Тавинбэх,
Холбоотой мэдээ