Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Амбер Херд бууж өгөв

Амбер Херд бууж өгөв

Виржиниа мужийн тангарагтны шүүх Жонни Деппийг хуучин эхнэр Амбер Херд гүтгэсэн хэргээр шийдвэр гаргаснаас хойш зургаан сар болж байна. Шүүхээс Хердийг экс нөхрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж гүтгэсэн гэж үзэж, Деппэд олон сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан.
Тухайн үед Херд шүүхийг шийдвэрийг давж заалдана гэж амласан ч одоо энэ тэмцлээ орхисон байна.

Херд өнөөдөр /2023.01.03/ инстаграм хуудсандаа энэ хэргээр дахин давж заалдахгүй гэдгээ мэдэгдэв. Гэхдээ түүний үйлдлийг ямар ч тохиолдолд буулт хийсэн, буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөх гэж тайлбарлах ёсгүй гэж мэдэгджээ. Херд Америкийн хууль эрх зүйн тогтолцоог шүүмжилж, шүүхэд нь итгэл алдарсан гэж тайлбарласан байна.

Депп өмнө нь Их Британид ижил төстэй хэрэгт ялагдаж байсныг дагагчиддаа сануулжээ.

ЭХ СУРВАЛЖ: HOLLYWOOD GOSSIP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж