Ипотекийн зээлээ төлж эхлэхэд юуг анхаарах вэ?

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлээ төлж эхлэхэд юуг анхаарах вэ?

Ипотекийн зээлээ төлж эхлэхэд юуг анхаарах вэ?

Орон сууцны ипотекийн зээлээ 32 сарын турш хойшлуулсан иргэд энэ сараас зээлээ төлж эхэлнэ. Та 2023 онд ипотекийн зээлийн төлөлтөө хийж эхлэхэд дараах 4 зүйлийг шалгаж, баталгаажуулах чухал гэдгийг албаны хүмүүс анхааруулж байна. Зээлээ хойшлуулаад байсан иргэд юуг анхаарах талаар бид тодрууллаа.

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧЛЭН БАТАЛГААЖУУЛСАН ЭСЭХЭЭ ШАЛГААРАЙ

Цар тахлын хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулсан бол төлбөр хойшлуулалт гэрээгээр баталгаажсан эсэхийг нягтлах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан зээлдэгч зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн эсэхийг зээл авсан банктайгаа холбогдож лавлана гэсэн үг.  Хэрэв зээлийн төлбөр хойшлуулалт тань гэрээгээр баталгаажаагүй бол зээл авсан банкиндаа хандаж зээлийн гэрээ болон бусад холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулж баталгаажуулна. Ийнхүү зээлийн гэрээгээ шинэчлэн баталгаажуулаагүй тохиолдолд хамгийн сүүлд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрийг суутгах юм байна.

ЗЭЭЛЭЭ ХОЙШЛУУЛСАН Ч ТӨЛЖ БАЙСАН БОЛ ҮНДСЭН ДҮН БУУРНА

Та ипотекийн зээл хойшлуулалтад хамрагдсан хэдий ч өнгөрсөн хугацаанд их бага хэмжээгээр зээл төлж байсан бол таны төлсөн хэмжээгээр зээлийн үндсэн дүн буурна. Гэхдээ таны харилцагч банкны бүртгэлийн системээс хамаарч, 2023.01.01-ээс эхлэн хийгдэх зээлийн төлөлтөд дараах нөлөө гарна. Үүнд:

  • Зарим банкны хувьд урьдчилан төлөлт хийгдсэнтэй холбоотой дараагийн зээлийн график автоматаар өөрчлөгддөг тул таны зээлийн сарын төлөлт өөрчлөгдөхгүй хугацаа богиноссон байна. Хэрэв та зээлийн хугацааг богиносгохгүйгээр илүү төлсөн хэмжээгээр зээлийн сарын төлөлтийг бууруулах хүсэлтэй бол банктайгаа холбогдон зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах шаардлагатай.
  • Зарим банкны хувьд урьдчилан төлөлт нь дараагийн саруудын үндсэн зээлийн төлөлтөд тооцогдож, таны 2023.01.01-ээс төлөх зээлийн төлөлтөд зөвхөн хүүгийн төлөлт татагдах юм (урьдчилан төлөлтийн хэмжээнээс хамаарч зөвхөн хүү төлөх хугацаа харилцан адилгүй байна). Хэрэв та дараа саруудын төлөлтөд үндсэн төлбөрөө төлөх сонирхолтой бол банктайгаа холбогдон зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах шаардлагатай.

Мөн иргэд илүү төлөлт хийснээр дараагийн сар зээлийн төлөлт хийх шаардлагагүй гэж андуурах явдал гардаг. Ингэснээр зээлийн хүүгийн төлбөрийн зөрчил үүсэх нөхцөл болдог тул та ямар ч тохиолдолд банктайгаа холбогдон тодруулах нь зөв байх нь ээ.

ЗЭЭЛИЙН ДААТГАЛАА ЖИЛ БҮР СУНГАХ ШААРДЛАГАТАЙ

Ипотекийн зээлийн нэг шалгуур нь зээлийн хугацаа дуустал амь насны болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах байдаг. Тиймээс та ипотекийн зээлийн даатгалаа банкаараа дамжуулан жил бүр сунгалтыг хийлгэх шаардлагатай болдог. Ипотекийн зээлийн даатгалын төлбөрийг дараах 2 төрлөөр хийж, даатгалд хамрагдах болон даатгалын сунгалтыг хийх боломжтой ажээ. Үүнд:

  • Банк зээлийн төлбөрийн хуваарьт даатгалын төлбөрийг давхар тусгаснаар сар бүр төлөх зээлийн төлбөртэй хамт зээлдэгч даатгалын төлбөрөө төлнө. Төлбөр хийгдэхэд зээлийн төлбөр болон даатгалын төлбөр гэсэн тусдаа гүйлгээний утга харагдана.
  • Зээлдэгч банкны салбарт биеэр очиж тухайн жилийн даатгалын төлбөрийг нэг дор төлж, даатгалын сунгалтыг хийлгэж болно.

ЗЭЭЛИЙН ТӨЛБӨР ТАТАГДААГҮЙ БОЛ ЗЭЭЛЭЭ ШИЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

 Ипотекийн зээл хойшлуулахаас өмнө сар бүрийн тодорхой өдөр та зээлээ төлдөг байсан бол 2023 оны 1-р сарын тухайн өдөр таны зээлийн төлбөр татагддаг дансанд зээлийн төлбөр байршсан байх шаардлагатай. Хэрэв тухайн өдөр таны данснаас мөнгө татагдаагүй буюу таны зээл төлөгдөөгүй нөхцөлд та өөрөө зээлийн төлбөрөө зээлийн данс руугаа шилжүүлэх шаардлагатай. Мөн харилцагч банкандаа хандаж автоматаар татуулах тохиргоог хийлгэх нь зүйтэй юм. Энэ нь ямар нэгэн процессын алдаанаас үүдэн таны орон сууцны ипотекийн зээл хугацаа хэтрэх, танд зээлийн зөрчлийн түүх үүсэхгүй байх асуудлаас сэргийлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж