Хятад руу зорчих иргэд эрүүл мэндийн мэдүүлэг заавал бөглөнө

Хуучирсан мэдээ: 2023.01.03-нд нийтлэгдсэн

Хятад руу зорчих иргэд эрүүл мэндийн мэдүүлэг заавал бөглөнө

Хятад руу зорчих иргэд эрүүл мэндийн мэдүүлэг заавал бөглөнө

Хятад улс цар тахлын хөл хориогоо энэ жилээс сулруулж, гадаад улсын харилцан зорчих иргэдийг нэгдүгээр сарын 8-наас эхлэн нээлттэй нэвтрүүлэх талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс болон бусад улсаас Хятадад зорчих иргэдэд дараах шаардлагыг тавьж байна.

Хятад руу зорчих иргэд нисэхээсээ өмнө 48 цагийн дотор түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч Хятад руу явах боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой аж.

Иргэд нисэхээсээ өмнө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй байна. Харин түргэвчилсэн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, вэб сайт https://htdecl.chinaport.gov.cn/…/healthDe…/declare.html болон China Customs APP-аар дамжуулан "БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг бөглөх шаардлагатайг анхаарууллаа. Гаальд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүс хэвийн нэвтрэх боломжтой.

Халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага дахин түргэвчилсэн шинжилгээнд заавал хамруулахыг мөн мэдээллээ.

Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой байна. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлэх юм.

Дээрх арга хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны 00:00 цагаас эхлэн Хятадад ирэх олон улсын нислэгийн бүх зорчигч хэрэгжүүлнэ гэв.

Хятадын тал үргэлжлүүлэн халдварт өвчний шинэ хувилбар, тархалтын нөхцөл байдалд тулгуурлан, урьдчилан сэргийлэх, хянах ажлыг шинжлэх ухаанч, нарийн түвшинд сайжруулж, Хятад болон гадаад улсын иргэдийг аюулгүй, эрүүл харилцан зорчих нөхцөлийг бүрдүүлэх болно гэдгийг мөн тус улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Хятад руу виз мэдүүлэхэд анхаарах зүйлс:

  • Цахим шуудангаар урьдчилан хянагдаагүй материалыг Элчин сайдын яам руу шуудангаар илгээхгүй, эс бөгөөс тухайн материалыг буцаах
  • Цахим шуудангаар визийн материалаа “шуудангаар илгээх” тухай мэдэгдэл хүлээн авсан тохиолдолд, тухайн цахим шуудангийн мэдэгдэлд заасан шаардлагын дагуу баримт бичгээ нэг бүрчлэн шалгасны үндсэн дээр бүрэн гүйцэд материалыг заасан дарааллын дагуу илгээх дугтуйнд хийх
  • Хятадад зорчих виз мэдүүлэх үйлчилгээ нь хоёр талын шуудангийн үйлчилгээний хүрээнд хийгдэж байна. Хэрэв зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдолд визийн материал шууд өгөх, эсхүл хариу авах бол, лавлах утас руу залгах, эсхүл цахим шуудан илгээж, Элчин сайдын яамтай холбогдох. Урьдчилан холбогдохгүйгээр Элчин сайдын яаманд ирж визийн материал өгөх, хариу авахгүй болохыг анхаарах
  • Дипломат паспорт эзэмшигч иргэн, мөн дипломат, албан виз болон дипломат албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүн хувийн хэргээр зорчих виз мэдүүлэхэд цахим шуудан илгээх, эсхүл лавлах утас руу залгаж, Элчин сайдын яамны Консулын хэлтэстэй холбогдох
  • Хэрэв агуулгын зөрүү гарах тохиолдолд, хятад хэл дээрх хувилбарыг баримтлахыг анхааруулжээ.

Консулын баримт бичгийн цахим шуудан: consulatemng@gmail.com

Консулын баримт бичгийн лавлах утас:70100110

Консулын баримт бичгийн лавлах утас: Даваа-Баасан гарагуудад 09:30-12:00, 15:00-18:00.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж