Хятадаас ирэх жуулчдаас шинжилгээ авахыг шаардаж байна | News.MN

Хятадаас ирэх жуулчдаас шинжилгээ авахыг шаардаж байна

Хятадаас ирэх жуулчдаас шинжилгээ авахыг шаардаж байна

Хятадаас ирэх жуулчдаас шинжилгээ авахыг шаардаж байна

Хятад улс Covid-19-ийн хязгаарлалтын дэглэмүүдээ цуцалсантай холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Тэгвэл Хятадаас ирж буй зорчигчдыг Covid-19-ийн шинжилгээнд хамруулахыг Франц улс Европын холбооны орнуудад уриаллаа. Одоогийн байдлаар Европын холбооноос Франц, Итали, Испани улсууд Хятадаас ирж буй жуулчдаас шинжилгээ авч байна. Түүнчлэн Их Британи улс мөн шинжилгээ авч байна.

Франц улс Ням гаригаас эхлэн Хятадаас ирэх аялагчдаас 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байхыг шаардаж байна. Хилээр орж буй аялагчдыг санамсаргүй байдлаар мөн шинжилгээнд хамруулах аж. Энэ шаардлагаа Европын холбооны хэмжээнд хэрэгжүүлэхийг хичээнэ гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Франсуа Браун мэдэгдлээ. Шинэ арга хэмжээ нэгдүгээр сарын 31 хүртэл хүчинтэй байна. Энэ хугацаанд долоо хоног тутам Хятадаас зургаан нислэг, Хонгконгоос арван нислэг хүлээж авах аж.

Бээжин-Парис чиглэлийн Ням гаригийн нислэгээр 300 зорчигч ирсэн ч тэднээс ердөө 60 орчим нь Францын нутаг дэвсгэрт нэвтэрч чаджээ. Шинжилгээний хариу эерэг гарсан зорчигчид долоо хоногийн турш өөрийгөө тусгаарлах юм байна.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2023-01-02 202.21.117.210

Хятад талын хилийг хаагаачээ. Бодитой эрсдэл нүүрлэж байна. Тэд хааж байгаад нээхээр нь бид энгэр задгай ш**** хүүхэн шиг байж болохгүй. Чадал чансаатай бусад орны байдлыг харах хэрэгтэй. Чадлаараа хятадын хамаарлыг бууруулах хэрэгтэй дэлхийд хятад шиг хэрэггүй хүмүүс алга.

Avatar

Zochin 2023-01-02 192.82.85.235

хэ хэ хятадуудыг хилээ нээгээд өгөөч гэж гуйж гувшчихаад ингээд солиороод байвал буцаад хилээ хаачих байх даа.хятад хилээ хаахад дэлхийн э/з зогслоо ш дээ сая.

Avatar

Зочин 2023-01-02 64.119.21.241

Манайх бас шинжилгээний сөрөг хариу шаардах хэрэгтэй

Avatar

DR WAYNE Whatsapp +19083082601 2023-01-02 102.89.34.117

Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газа

Avatar

Зочин 2023-01-02 64.119.24.101

Энэ х***а нар үнэхээр хорлонтой улс шүү ! 3 жилийн өмнө зориуд өвчин тарааж дэлхийг үймүллээд, арайхийж намжаагаад авахаар нь одоо бас зориуд тарааж байгаам даа !!!

Avatar

Зочин 2023-01-02 202.9.46.210

Зөв. 3 жилийн өмнөх гашуун туршлагаа давтах гээгүй бол ингэхээс өөр аргагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж