Хот хариуцсан сайд танхайралтай тэмцэхээ зарлав

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

Хот хариуцсан сайд танхайралтай тэмцэхээ зарлав

Хот хариуцсан сайд танхайралтай тэмцэхээ зарлав

Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар замын хөдөлгөөнд саад учруулж, түгжрэл бий болгодог танхайчуудтай энэ оноос эхлэн ширүүхэн тэмцэх амлалтыг нүүр хуудсаараа дамжуулан илэрхийлээд байна.

Тэрбээр энэ талаарааЭнэ онд Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах олон ажлуудыг бодитоор хэрэгжүүлж эхлэх болно.

Нийтийн тээврийн салбарыг 2023 онд өөд татаж цогц шийдлээр сэргээх, хот төлөвлөлтийг тодорхой болгон хуульчлах, төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулах чиглэлээр төрийн зохицуулалтын шинэ орчин бүрдүүлэх. Зам дэд бүтцийн ажлуудыг эрчимтэй хийх,  замын хөдөлгөөний танхайралтай тэмцэж, хяналт-зохицуулалтыг хүчтэй болгох. Иргэд, хувийн хэвшлийн сайн дурын оролцоо, санаачилгыг дэмжих, олон нийтийн хандлагад өөрчлөлт оруулах бодлогын зорилтуудаа хэрэгжүүлэхэд 2023 он хамгийн чухал гарааны жил.

Олон арван жил хуримтлагдан ужгирсан төвлөрөл, түгжрэлийн зовлон бэрхшээлийн эсрэг нийтээрээ хувь нэмрээ оруулж, хамтдаа үр дүн гаргацгаая” гэсэн юм.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтод автомашинаараа зорчиж байгаа 1.8 сая иргэнийг 1.5 сая болгон бууруулах бол нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн тоог 1 саяд хүргэх зорилт тавьсан юм. Энэ хүрээнд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийхээр болж, эхний хоёр сард 200 гаруй автобусыг БНХАУ-аас авахаар болсон билээ.

Парк шинэчлэлт хийснээр нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо өсч, хувийн машинаараа зорчих иргэдийн тоо буурна гэж үзэж буй.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж