Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хамгийн хүчирхэг цэргийн албан тушаалтан Пак Жон Чоныг албан тушаалаас нь огцруулжээ. Эрх баригч Ажилчны намын Цэргийн төв зөвлөлийн дэд дарга, намын төв хорооны нарийн бичгийн дарга Пак Жон Чон нь эрх мэдлийн хувьд Ким Жон Уны дараа орохуйц хүн юм. Түүний оронд Ри Ён Гилийг томилжээ. Ри Ён Гил нь армийн жанжин штабын дарга, Батлан хамгаалахын сайд зэрэг чухал албан тушаал хашиж байсан туршлагатай.
Пёньян өнгөрсөн долоо хоногт намын жилийн эцсийн хурлаа хийсэн. Тус хурлаар боловсон хүчний өөрчлөлтөөс эхлүүлээд олон томоохон өөрчлөлтийг хийдэг.
Энэ хурлын үеэр гишүүд боловсон хүчний асуудлаар санал хурааж, Пак хурлын индэрийн урд толгой гудайн суугааг төрийн телевизээр үзүүлжээ. Дараа нь бичлэг солигдоход түүний суудал эзэнгүй болсон байв. Дашрамд дурдахад, Ким Жон Ун сүүлийн үеийн арга хэмжээнд Пак Жон Чонтой хамт оролцоогүй. Ким Жон Ун намын хурлын үеэр зэвсгийн хөгжилд гаргасан Пакийн хувь нэмрийг үнэлэхийн сацуу зарим алдаа дутагдлыг онцолсон. Бусад салбарынханд алдаа дутагдлаа сайжруулахыг захьсан ч Пакийг ажлаас чөлөөлсөн нь анхаарал татав. Өмнөд Солонгос улс Умардын хилээр гурван нисгэгчгүй онгоц илгээснийг Пёньян илрүүлж чадаагүйн хариуцлагыг Пак хүлээсэн байж болзошгүй юм.
Цэргийн төв зөвлөл нь цэргийн шийдвэр гаргах хамгийн хүчирхэг байгууллагат тооцогддог бөгөөд Батлан хамгаалах яамнаас ч дээгүүр эрх мэдэлтэй юм.
Пак Жон Чон 2015 онд нэг одтой их бууны командлагч байсан бол 2020 онд дөрвөн одтой генерал болж дэвшсэн. Ойрын тусгалын пуужингийн технологийн дэвшилд тэрбээр багагүй хувь нэмэр оруулжээ. Улмаар мөн оны сүүлээр Пак улс төрийн товчоонд дэвшиж, цэргийн дээд цол болох маршал цолыг хүртсэн байна.
Эх сурвалж: REUTERS
DR WAYNE Whatsapp +19083082601 2023-01-02 102.89.34.117
Миний бөөрийг 805,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM-д талархал илэрхийлэхийг хүсч буй бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэд эмч мэргэжилтнүүдээ ирэхээс өмнө эхний хагасын төлбөр болох 403,000 долларыг төлсөн. Ах дүү нар аа, намайг эх орноосоо Энэтхэг рүү аваач ээ, эмнэлэг бол миний замын зардлыг дааж байсан бөгөөд тэд намайг зохих ёсоор асарч, намайг маш сайн эмчилдэг байсан. Би чамд миний биеийн бүх хэсгийг үзүүлж чадах газа
Зочин 2023-01-02 64.119.24.101
Энэ хүн чинь ер нь манай УИХ -ын Туваан гишүүний ах дүү биш биз? Яасан төстэй юм бэ !