Хотын Ерөнхий менежерээр Д.Ганболдын оронд М.Баярааг томилжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

Хотын Ерөнхий менежерээр Д.Ганболдын оронд М.Баярааг томилжээ

Хотын Ерөнхий менежерээр Д.Ганболдын оронд М.Баярааг томилжээ

Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны хуралдаанаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Д.Ганболдыг томилж байсан. Тэрбээр давсны санхүүжилт болоод зарцуулалттай холбоотой зохицуулалтыг хийж чадаагүй шалтгаанаар өнгөрсөн сарын 28-нд ажлаасаа чөлөөлөгдөөд буй. Түүний оронд М.Баярааг өнөөдөр /2023.01.02/ томилжээ.

Тэрбээр “Ажлаа аваад халтиргаа, гулгаа, хогийн асуудалд анхааран ажиллаж байна. Зургаан дүүрэгт газар дээр нь ажиллалаа. Төв замуудад халтиргаа харьцангуй гайгүй байгаа ч нарийн цэвэрлэгээг хангалтгүй хийж байна.

Замын нууханд үлдсэн давс, бодис, цасыг цэвэрлэдэггүй, автобусны буудалд гулгаа их үүссэн. Тиймээс нарийн цэвэрлэгээг сайтар хийх шаардлагатай байгаа. Давс, бодисын хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

3600 тонн давс, 1450 тонн бодисын нөөцтэй байгаа. 15 вагон бодис орж ирж байгаа. Эхний гурван вагон буюу 2300 тонн бодис буусан. Дүүргүүдэд бодис хангалтгүй байгаа тул дүүргүүдэд олгохоор төлөвлөсөн” гэлээ.

Хотын өмнөх ерөнхий менежерийн тухайд нийт нэг тэрбум төгрөгийн давс бодисын тендер зарлах ёстой ч зарлаагүй, зохион байгуулалт хийгээгүй, хугацаа алдсан гэх асуудал үүссэн. Хотын даргын хийх ажилд гол зүйлсийн нэг нь аж ахуйн ажлууд байдаг. Ерөнхий менежер аж ахуйн ажлуудыг явуулах гол үүрэг хүлээдэг хүн. Тийм болохоор хурдтай, зохион байгуулалт сайн байх ёстойг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мөн онцолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж