2022 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 259,626,208 төгрөгийн үнийн дүн бүхий 459,417 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Могойн гол" ХК (BDL +15.00%), "Жуулчин дюти фрий" ХК (SUL +15.00%) болон "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH +14.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -14.20%), "Материалимпекс" ХК (MIE -11.11%) болон "Силикат" ХК (SIL -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,972 ширхэг нэгж эрхийг 6,250,626 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 200 ширхэг үнэт цаасыг 20,000,000 төгрөгөөр төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.67 хувиар буурч, 37315.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,793,865,470,213 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ