Үндэсний брэнд бүтээгч “Green Group” 15 дахь жилийнхээ ойг бахдам амжилтаар дүүрэн үдэж байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд “Green Group” хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны салбараас гадна барилга, үл хөдлөх, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт үйл ажиллагаагаа тэлж, зөвхөн дотоодын төдийгүй дэлхийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлж байна. Өнгөрч буй 2022 онд БИД,
- Брэнд бүтээгдэхүүнүүдийнхээ нэр төрлийг улам бүр өсгөж, 20 брэндийн нийт 500 гаруй нэр төрлийн 35 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ.
- “Актив Гарден” төслийн хүрээнд Монголын хамгийн анхны трапецан хэлбэртэй орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулав.
- Нийт 22 тэрбум төгрөгийг улсын татварт төвлөрүүлсэн нь 30 сургууль, цэцэрлэгийг байгуулахад хүрэлцэхүйц төсөвтэй тэнцэж буй.
- “Грийн Групп”-ийн нийт ажилтны тоо 1000 хүрч, туслан гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч компаниудын ажилтнуудыг оруулж тооцвол 5000-д хүрлээ.
- Нийгмийн хариуцлагын хүрээнд “Ид шидийн орон” төсөлд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
- Түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Green Pride” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр улирч буй оны шилдэг ажилтнуудаа тодруулан урамшуулж, нийт 2 тэрбум төгрөгийн бодит шагналыг ажилтнууддаа олголоо. Үүнд,
- “Diamond Pride” шагналын эзнээр тодорсон 1 ажилтныг 100 сая төгрөгөөр шагнав.
- “Gold Pride” шагналын эзэн 6 ажилтанд тус бүр 30 сая төгрөгөөр гэр бүлээрээ Дубайд аялах эрхийн бичиг гардууллаа.
- Мөн “Green Group” компанийн ТУЗ-ийн зүгээс 2022 оны шилдэг 5 ажилтныг тус бүр 20 сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулав.
- Түүнчлэн групп компани үүсгэн байгуулагдсанаас хойш 15 жил хамтран ажиллаж буй Монгол Улсын Төрийн соёрхолт дуучин, “Green Group”-ийн Бизнес хөгжлийн зөвлөх Д.Болд болон Монгол Улсын Гавъяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа нарт компанийн зүгээс талархал илэрхийлэн Монголбанкны Эрдэнэсийн сангаас гаргасан дурсгалын мөнгөн зоос, 30 сая төгрөг, баглаа цэцгийн хамт бэлэг барилаа.
- Мөн харилцагчдаасаа шилдгүүдийг шалгаруулдаг “Дэлхийгээр аялъя” хөтөлбөрийнхөө хүрээнд 2022 онд шилдгээр шалгарсан орон нутаг болон Улаанбаатар хотын нийт 15 харилцагчаа дэлхийгээр аялах эрхээр урамшууллаа.
- Түүнчлэн Грийн Группийн Ерөнхий захирлын зүгээс гэр бүлээрээ Дубай хотоор аялах эрхээр 1 харилцагчийг шагнасан юм.
- Хамт олныхоо хичээл зүтгэл, хэрэглэгч, харилцагч Та бүхнийхээ дэмжлэгийн үр дүнд “ГРИЙН ГРУПП” Монголын аж ахуйн нэгжүүдийн чансааг тодорхойлдог "Entrepreneur 2022" арга хэмжээний үеэр Монгол Улсын 2022 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖ АХУЙН НЭГЖ-ээр дахин шалгарч, ТЭРГҮҮЛЭГЧийн байр сууриа бататгасан билээ.
- Бидэнд итгэл хүлээлгэж, бидэнтэй үргэлж хамт байдаг хэрэглэгч Та бүхэндээ ТАЛАРХАЛ илэрхийлье.
- Айсуй 2023 онд амжилт, бүтээмжээр дүүрэн байхыг Та бүхэндээ хүсэж, шинэ оны мэнд дэвшүүлье!
Холбоотой мэдээ