Өнгөрөгч оны сүүлийн өдөр олон нийтийн сүлжээнд нэгэн зураг тойрсон хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хөхөө өвөл, хүйтэн гэрт хөл нүцгэн гурван хүүхэд… Аав ээжийг нь арчаагүй залхуу гэж шүүмжлэх нэгэн байхад хавтгайрсан халамжийн үр дагавар үзэх нь цөөнгүй байсан. Авчиг тэрхүү фото нь үндсэндээ, авлигажсан нийгмийн бодит дүр зураг. Орлогын тэгш бус байдлыг харуулсан ганцхан жишээ байв. Ийм орчинд, ийм нөхцөлд амьдарч байгаа мянган мянган хүүхэд манай хотод бий.
Нэгдүгээр төрөх эмнэлгийн гадаа нярайлсан ээжийн тухай улс даяараа талцаж, хэрэлдэж байна. Нэг хэсэг нь иргэнээс, нөгөө хэсэг нь эмч нараас хариуцлага нэхэв. Гэвч хөгжлийн луйварчид, дөчин их наядын нүүрснийхэн бидний ирээдүй, хүсэл мөрөөдөл, эрүүл мэнд, боловсролыг маань булаасан, хулгайлсан нэг кэйс нь энэ байв.
Иргэд нь идэх хоолгүй, түлэх түлээгүй сууж байхад эрх мэдэлтнүүд нь хулгайлсан нүүрсний хэмжээгээ тоолж мэдэхгүй болтлоо эх орноо тоножээ. Ийм луйварчин, хулгайчдыг сонгож гаргасан нь сонгогч бидний буруу. Сонгогч бид нэг ёсондоо эдлэх ёстойгоо эдлэж байна.
Нүүрсний хулгай бол ганцхан жилийн дотор гараад ирчихсэн асуудал биш юм.
“Эрдэнэс Тавантолгой” гэх төрийн өмчит компани байгуулж, улсаараа хувьцааг нь эзэмшсэн тэр үеэс үе, үеийн эрх баригчид нүүрс хулгайлж эхэлсэн. Төрийн өмч бол даргын өмч болдог албан бус хууль үйлчилсээр ирсэн. Тиймээс төрийн өмчид реформ хийх нь цаг үеийн шаардлага болов.
Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээндээ төрийн өмчид олон нийтийн хяналт оруулах ёстойг онцолсон. Гэхдээ нээлттэй хувьцаат компани болгож байж нийтийн хяналт хэрэгжинэ. Үнэндээ, Монголын төрийн өмчит компанийн даргаар томилогдож очсон бурхан Будда ч хулгай, луйварчин болж мэднэ. Иймээс тогтолцоогоо өөрчлөх нь, төрийн биш нийтийн өмч болгох нь Засгийн газрын гэрийн даалгавар болжээ.
Энэ тухайд Ерөнхий сайд шинэ жилийн мэндчилгээндээ орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө тууштай тэмцэнэ ээ л гэсэн байна лээ. Нүүрсний хулгайчидтай тэмцэхэд хууль, хяналтынхны шударга байдал чухал. Түүнээс нэг амаараа 17 хүнийг хулгайч гэж зарлаад, нөгөө амаараа тэднийг хамгаалаад байж болохгүй, АТГ-ын дарга З.Дашдаваа шиг.
Г.Занданшатарын ангиас долоон гишүүн нүүрсний хулгайтай, зургаан гишүүн нь Хөгжлийн банкны луйвартай, мөн хүчин, хүчирхийллийн хэрэгт Ч.Ундрам, Ц.Анандбазар нар холбогдсон парламентын нэр хүнд шалан дээр унаж, иргэд төрдөө итгэж чадахгүй болсон нь эмгэнэл юм. Энэ нь Монголын тусгаар тогтнол, ардчилалд илүү хортой. Үүнийг засахын тулд ҮАБЗ-ийн гурав ҮХНӨ хийхэд санал нэгдсэн бололтой, тэдний шинэ жилийн мэндчилгээг сонсоход. ҮХНӨ-ийн хамгийн чухал, Ардын намынхан Х.Баттулгаас айгаад хийж чадаагүй орхисон асуудал нь хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн тогтолцоогоо тодорхой болгох. Үүнийг ҮАБЗ-ийн дарга дэмжиж байгаагаа илэрхийлснээс харвал У.Хүрэлсүх ард түмнээсээ сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч болж түүхэнд үлдэх бололтой.
Зөвхөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар төрийн хулгай луйвар цэвэрлэгдэхгүй, цэгцлэгдэхгүй. Улс төрийн намууд ядаж л дансаа шилэн болгох хэрэгтэй. Хэн, хэчнээнийг намдаа хандивласан нь ил тод байж, улс төрд иргэдийн хяналт бий болно.
Цүнх дүүрэн мөнгө авчраад намдаа тушаадаг. Нам нь аяганы хариуг барихын тулд албан тушаалаар шагнадаг. Албан тушаалаа авлага, өглөг гэж хардгаа болихгүйгээр авлига буурахгүй. Д.Амарбаясгалан дарга “Эрдэнэс Монгол"-д нээлттэй ажлын байр зарласнаа дуулгасан. Эрх баригчид нээлттэй нэрээр өөрсдийнхөө цүнх баригчдыг шахчихгүй л байгаасай гэе.
Ямар ч юм яаж муудсан ч сайжрах тал руугаа явдаг гэж үгтэй. Иргэд нь гудамжинд гарч, засаг нь “журмын нөхдийнхөө хулгай”-г зарласны үр дүнд 2.8 тэрбум ам.доллар байсан валютын нөөц “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 500 сая ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болсон тухай Ерөнхий сайд мэндчилгээндээ дурдсан. Хэрэвзээ нүүрсний хулгайг илрүүлэх ажил эхлээгүй бол энэхүү 500 сая ам.долларыг Монголын хамгийн баян бүлэглэл урьдын адил хувааж идчихсэн суухыг хэн мэдэх билээ.
Нүүрсний экспорт өнгөрсөн жил 30 сая тонн давсан нь, тооцоолж байснаас өндөр үзүүлэлт аж. Энэ онд 36.5 сая тонн нүүрс экспортод гаргахаар улсын төсөвт суулгаж өгсөн бий. Тэгэхээр гадаад, дотоодоос ямар нэгэн саад бэрхшээл учрахгүй бол 2023 онд нүүрсний экспорт сэргэхээр байна. Тэрчлэн Оюутолгойн далд уурхайн энэ оны эхний улиралд ашиглалтад орсноор гадаад дотоодын хөрөнгө оруулалт сайжирна гэх эерэг хүлээлт бий болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “амалснаар” энэ онд эдийн засгийн шинэ сэргэлтийн жил байх бололтой. Хэрэвзээ, түүний засаг амалсандаа хүрвэл шүү дээ. Эрдэнэбүрэн, Тавантолгойн цахилгаан станцыг барьж эхэлнэ гэвэл П.Жасрайн хэлснээр “хонгилын үзүүрт гэрэл” харагдаж байна аа. Гэхдээ П.Жасрай энэхүү алдарт үгийг хэлснээс хойш 28 жил монголчууд хонгилын үзүүр дэх гэрлийг харж, хоорондоо хэрэлдэж хоосон мөрөөдөж ханалаа. Одоо хоосон мөрөөдөж, хонгилын үзүүрийн гэрлийг хараад суух биш харанхуй хонгилоосоо гарах цаг болсон байна.
судлаач 2023-01-03 202.131.251.130
Олон хонгил бий шүү.Алтанхуягийн нээсэн шудрага бусын хонгил. Одоо энэ хонгилын түлхүүр Хүрлээсүүхийд бий. Хаяадаа үүд хаалгыг нь нээж салхи оруулна. Түр ч гэсэн эзэнтэй болгоно. Гол төлөв 30 хоногоор томилолт өгнө. Томилолтоо АТГ -аас авна. Одоо олон таван юм ярисан лхагважавыг томилолтоор явуулах байх. Нөгөө хонгил ч яахав, их урт хонгил, мөддөө түүнээс гарахгүй. хулгайчаа л зарла. Хүрэлбаатар бол хулгайч.
Зочин 2023-01-03 213.87.134.156
>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/4pwevu3m
Зочин 2023-01-03 103.140.11.215
энэ их хурал, ЗГ, ерөнхийлөгч нар хар машинаар луйвардаж өөрсдийгөө томилсон.
Үнэн үнэн үнэн 2023-01-03 64.119.22.180
Улс орноо өндийлгөх биш бүр мөсөн дампууруулж бгаа 3.Уг нь итгэсэн юмсан даанч бас л хулхидууллаа ард олон минь.дахиад гэж бхгүй.дээр нь хариуцлага тооцох үлдсэн.
Зочин 2023-01-03 66.181.161.78
3н тэнэгээс нь эхлээд огцруулж цэвэрлэгээг эхлэхгүй бол хулгай хэвээр байх болно гол хулгайчид нь өөрсдөө эд нар арчигдах нь гол
Зочин 2023-01-03 202.9.40.62
3 н тэнэг
Зочин 2023-01-03 64.119.27.24
АН болваас хорчингуудын нам.АН нэгэн намын ачаар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж оршиж байгаа тэр нь МАН. Учир н МАН-ыг гүжирдэн муулах байдлаар. Иймээс явуургүй, тарж дахин байгуулах ганцхан арга үлдсэн
Зочин 2023-01-03 150.129.143.230
ЭНЭ НАМ АЛБАН ТУШААЛЫН ХЭТ ХИЙРХЭЛД АВТСАН ХЭДЭН ДАРГА ЦҮНХ БАРЬЖ ХУЛГАЙ ХИЙСЭН ДАРААГИЙН ЭЭЛЖ ЕР НЬ ЦААШАА БҮР ДОРДОХ БАЙХАА
Хүрэлбаатар 2023-01-03 43.242.243.111
Авчиг…гэвэл агшаад өгөөч болчихно, хавчиг… гэвэл салтаа гуяны зааг….нэжгдэхгуй
Иргэн 2023-01-03 66.181.188.254
АМХЭГ гэхэд дөнгөж эрлийн гэрээ хийж бга компаниудаас jeep автомашин нэхэж авдаг гэсэн, энэ ямар учиртай юм бэ!
зочин 2023-01-03 124.158.119.10
Хэдэн агентлагийн дарга нараа хэзээ зайлуулах гэж байна. Идэж уухаас өөр юм хийсэнгүй
HURESUH oor devshih alban tushaal bauhgui bolohoor ogzrohgui l dee 2023-01-03 103.57.92.191
archaagui 3 sug…….ovliin -39 hemd huuhed gadaa mashind torj baihad zailchihaach……..ta 3 ard tumen haruizlaga nehendee
зочин 2023-01-03 124.158.119.10
Хувь хүмүүс өөрсдөө хариуцлагатай бай
Зочин 2023-01-03 202.126.89.106
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХИЙСЭН ЮМ ГЭЖ ЮУ БАЙНАА ?
Зочин 2023-01-03 202.70.41.114
Харанхуй хонгилоос лав МАНы засаглалын үед хэзээ ч гарххгүй ээ
Зочин 2023-01-03 43.242.242.59
Монгол улсыг МАН л зөв жолоодож улс шиг авч явж чадна. АН төрийн эрхийг баривал өр зээлэнд баригдаад сүүлдээ юу ч биш болно. тэрнийг дийлэнх ард түмэн мэддэг. Төр засаг руугаа хар ус цацаж хараад улс бол АН-ын талын эрлийзүүд юм. Монгол хүн хэзээ ч төр рүүгээ нулимахгүй. Харин ч төрөө түшэж ирсэн уламжлалтай.
Цагаан баавгай 2023-01-03 59.153.115.227
88 цүнх баригч ээлжээ хүлээгээд бэлэн байгаад эргэлзэхгүй байна.
БЗД-ийн иргэн ... . 2023-01-03 202.21.109.56
Оюун Эрдэнэ л арай илүү ухаантай…….юм даа…… НӨгөө хоёр нь СИЙРСЭН ..МАЛГАЙ ..ЮМ УУ..ШЛЯПА юм уу….ямарч хувцас өмссөн юм бэ? Хөх даалимбан тэрлэгтэй …сахалт ыг үсчин д очуулмаар юм аа…Олон хоног ..хөдөө хадлан…мод бэлтгэлд байсан юм болов уу…хөөрхий……Оюун -Эрдэнэ жинхэнэ ..МОНГОЛ ХҮН . МОНГОЛ ХУВЦАС өмсөж дээ….
Сонгогч 2023-01-03 64.119.21.51
"Ийм луйварчин, хулгайчдыг сонгож гаргасан нь сонгогч бидний буруу. Сонгогч бид нэг ёсондоо эдлэх ёстойгоо эдлэж байна." Ийм дүгнэлтийг 100% хүлээн зөвшөөрмөөргүй байна. Сонгуулийн хуулийн буруу бас сонгуулийн үеийн булхай, луйвар МАН хийж байгааг мартаж боломгүй. Одоо сонгогчдын хэдэн %-ийн төлөөлөл УИХ-д байгаа билээ?
Зочин 2023-01-03 202.126.90.133
Хулгайчдаасаа салаад, хуулиа дээдлээд, Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан болон Таван толгойн цах.станцаа эхлүүлээд, нефтийн үйлдвэрээ урагшлуулаад, ҮХШӨ, сонгуулийн тогтолцоогоо янзалчихвал хонгилийн үзүүрт гэрэл байна шүү. 3 өндөрлөг минь ээ ! ! !
ЗОЧИН 2023-01-03 202.70.44.46
Эрчим хүчний салбарыг нэг хулгайч сэргээх бус самарч байнна аа, станц сүлжээний дарга нарыг дуудаад ажлаа өг гэж дарамтлаад уул нь өвлийн оргил ачаалалын үед дарга удирдлагуудыг сольдоггүй уламжлалтай, аваарь саатал гарвал туршлагатай хүмүүс аваад гаоч чадна, гэтэл юугаа ч мэдэхгүй мэргэжлийн бус хүн , өмнөх сольсон баруун бүсийн БӨХ дарга, Амгалан станцын бас нэг мэргэжлийн бус нөхөр зуух нь нүүрсгүй болж зогсох нь ээ, мэргэжлийн хүмүүс хэзээ ч ийм бага нүүрстэй байж үзсэнгүй л гэх,
Зочин 2023-01-03 172.58.59.228
inardgx;
Зочин 2023-01-03 172.58.59.228
#
Зочин 2023-01-03 172.58.59.228
¶
Зочин 2023-01-03 172.58.62.87
-?
- zubxun) 2023-01-03 172.58.59.228
1-2;
Зочин 2023-01-03 172.58.59.228
bainguun batalgaatq;
1 2023-01-03 172.58.59.228
2
2 2023-01-03 172.58.59.228
-1
Зочин 2023-01-03 172.58.59.228
#
Зочин 2023-01-03 172.58.59.228
#
Зайл өмхий тавиул МАНингууд 2023-01-03 103.229.121.32
МАНай хулгайчууд энэ 7 жилд яг юу хийвээ улсын өр 4 дахин нэмэгдэж, төгрөгийн ханш 2 дахин уналаа, зөрчлийн хууль элдэв хууль захирамжаар иргэдийг дарамталдаг боллоо. бүх төрлийн татвар, даатгал шимтэлүүд 2 дахин нэмэгдлээ, төрийн хулгайчиддаа хөөн хэлэлцэх хугацаа, хэргэсэхгүй болгох, хялбар шүүх гэхчилэн ялаас чөлөөлж хулгай хавтгайрлаа. ПСДАА
Монгол хүн 2023-01-03 59.153.87.42
Баянхонгорын нүүрсний 2 р хулгайч Х.Баттулга, Адьяасүрэн, Өмнөговийн хулгайч Ажнай Бат Эрдэнэ болон Ж.Мөнхбат зэрэг хулгайчдыг барих хэрэгтэй байна даа.
Зочин 2023-01-03 202.126.92.98
ЭНэ засаг юу ч хийж чадахгүй. Одоо огцрох ёстой
Баянхошууны утаа 2023-01-03 66.181.160.71
Иргэд нь идэх хоолгүй, түлэх түлээгүй сууж байхад эрх мэдэлтнүүд нь хулгайлсан нүүрсний хэмжээгээ тоолж мэдэхгүй болтлоо эх орноо тоножээ.
Зочин 2023-01-03 202.21.105.204
3 piizdiis uhej dald orvol taarna. ene udaa irgediin amidral huuhduud emnelegt bagtahgui bhad ene 3 laalaar ongotsoor niseed l yavj bdag. iim yumnuudiig songoson bidnii l hohi l doo. 2024 ond amaar chini shoroo umhuulnee muu lalaruudad
Зочин 2023-01-03 59.153.113.176
макро эдийн засгийн мэдлэггүй боловсролгүй хэдэн илтгэгчид засаг байгуулж айл гэр болон тоглох болжээ. Хүрэлсүхийн эрин дуусаад мөнгөний бодлого мэддэг бизнесийн сэтгэхүйтэй хүн энэ улс орныг жаахан дээш нь татна. Ерөнхий сайд нь гэж ямарч чадваргүй үлбэгэр качкар.
Зочин 2023-01-03 120.18.222.146
Энэ а***ч,бэлгэвч гэж нэрлэгдсэн хүн юм бичих болгондоо Баттулгын нэрийг оруулж санаа амардаг юм уу,цаад хүзүүгүй нь шахаж бичүүлээд байдаг юм уу.Ер нь энэ нэрээр хүзүүгүй хүн санаагаа хэлээд байдаг юм биш үү.Тэгж яривал хүзүүгүй хүний үеийн дампуурлын үед энэ нүүрсний хулгай эхэлсэн шүү
Зочин 2023-01-03 64.119.24.101
Чи Төвдийн хурлийз тайрдасыг өмөөрч байхыг бодоход ер нь Саншийгаас шаахайтайгаа ирсэн хүний үр сад юм бна !