Иргэд гурав дахь орон сууцандаа албан татвар төлнө

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

Иргэд гурав дахь орон сууцандаа албан татвар төлнө

Иргэд гурав дахь орон сууцандаа албан татвар төлнө

Шинэ оны эхний өдрөөс Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын өөрчлөлт болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн шинэчилсэн журам хэрэгжиж эхэлсэн. ХХОАТ-ын хуулийн өөрчлөлтөөр цалин, хөлсний орлого дээр татварын шатлал тогтоосон билээ.

ХХОАТ-т зургаан төрлийн орлого багтдаг. Үүнд: цалин, хөдөлмөрийн хөлсний орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгөө борлуулсны орлого, шууд бус орлого, бусад орлого багтдаг бөгөөд эдгээр орлогыг жилийн эцэст татварын байгууллагад нэг удаа тайлагнадаг.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалын мэдээлснээр, зарим орлогыг тухайн орлогыг олгож буй байгууллага суутгаж төлөх үүрэгтэй. Одоо нэмэгдэж буй татварын шатлал нь цаад байгууллага нь суутгадаг үүрэгтэй орлого дээр нэмэгджээ. Тодруулбал, ажил олгогчоос ажилтанд олгож буй цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого сарын 10 сая төгрөг хүртэл байвал хууль хуучин хэвээр үйлчилж, түүнээс дээш орлоготой буюу 10-15 сая төгрөг байвал 15 хувь, 15 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой байвал 20 хувь байх татварын шатлал юм.

Бусад, худалдаа, арилжаа хийдэг, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарын хувьд орлогоо өөрөө тодорхойлоод, тухайн орлого олоход гарсан зардлаа тооцон хасаж, үлдэх татвар ногдох орлогоо тайлагнан татвараа төлдөг хувь хэмжээ, хууль хэвээр үйлчилнэ.

Иргэдийн дансанд орж буй орлогоос татвар авахгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай шинэчилсэн хуулиар гурав ба түүнээс дээш орон сууц өмчилдөг иргэд хоёр орон сууцаа өөрсдөө сонгон татвараас чөлөөлүүлээд, гурав дахь орон сууцанд 0.6-1 хувийн албан татвар төлөх юм. Иргэд үл хөдлөх хөрөнгийн татвараа 2023 оны хоёрдугаар сарын 15-ны дотор, жилд нэг удаа төлөх үүрэг хүлээж буй.

Хуулийн этгээд тавтараа улирал тутамд буюу дөрөв хувааж төлнө.

Иргэд гурав дахь орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгийн татвараа төлөх мэдэгдлийг e-barimt цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан өгснөөр тухайн хөрөнгийн үнэлгээ болон ногдох татварын хэмжээг цахим системээс авах боломжтой аж. Хуульд "Үл хөдлөх хөрөнгө нь хамтран өмчлөгчтэй бол чөлөөлөлт болон татвар ногдуулалтыг хувь тэнцүүлэх буюу хамтран өмчлөгч нарын тоонд хуваасан байдлаар төлнө" гэж заажээ.

Журмаар насанд хүрээгүй хүүхэд үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хамтран өмчлөгчтэй байвал яах вэ гэсэн тусгайлсан харилцааг тодорхойлон гаргажээ. Монгол Улсын иргэн бүр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй учраас насанд хүрээгүй хүүхэд гэсэн насны хязгаар заагаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж