ГССҮТ: 35 хүүхэд чарганаас унаж бэртжээ

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

ГССҮТ: 35 хүүхэд чарганаас унаж бэртжээ

ГССҮТ: 35 хүүхэд чарганаас унаж бэртжээ

Шинэ жилийн баярын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал нэмэгддэг. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 30-нд 384, 31-нд 245, нэгдүгээр сарын 1-нд 395 хүн гэмтэл бэртэл авч, тус төвд ханджээ. Тэр дундаа цана чарганаас унаж, бэртэх тохиолдол их гарчээ. Гэмтлийн эмнэлэгт арванхоёрдугаар сарын 30-нд гурав, 31-нд хоёр, нэгдүгээр сарын 1-нд 50 хүн чарганаас унаж бэртсэний 15 нь том хүн, үлдсэн нь бага насны хүүхдүүд байжээ.

Өвлийн улиралд чөлөөт цагаа өнгөрүүлдэг зориулалтын цанын бааз хомс тул иргэд Богдхан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармагийн орчмын уул руу гарч, хүүхдүүдээ цана, чаргаар гулгуулдаг. Улаанбаатарт стандартад нийцсэн ганцхан цанын бааз байдаг нь "Скай резорт". Гэхдээ харьцангуй өндөр үнэтэй учир иргэд аль ойр байрлалтай уулын амыг барааддан агаарладаг нь худлаа биш. Харсан зүгтээ, хүссэн ууланд гарч, цана чаргаар гулгадаг энэ байдлыг хянаж, хорьж, зохицуулах газар байхгүйгээс Гэмтлийн эмнэлэг чарганаас унаж, бэртсэн хүн олноор хандан тусламж авчээ.  Иймд чанарын баталгаагүй чарга, дуртай газартаа гулгахгүй байхыг эмч нар зөвлөж байна.

Цана, чаргаар гулгахдаа анхааралтай байхыг албаныхан анхааруулж байна. Тодруулбал:

  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
  • Замын голд зогссон бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй зам чөлөөлөх.
  • Чаргаар гулгахдаа байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх.
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх.
  • Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах.
  • Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй байх.
  • Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй.
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж