Сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башёд 1898 оноос хойш 125 жилийн дараа анх удаагаа нэг ёкозүна, нэг озэки цолтой бөх барилдахаар болжээ. Нэгдүгээр сарын 8-наас 22-ны өдрүүдэд болох башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүнийг манлайлах бол озэки Такакэйшо барууныг манлайлах аж. Харин Митакэүми, Шодай нар муу амжилтаасаа болж, цол буурчээ.
Хамгийн сүүлд 1993 оны Хацү башёд нэг ч ёкозүна цолтой бөхгүй, озэки цолтой хоёр бөх болох Акэбоно, Конишики нар бусдыгаа манлайлж байсан түүхтэй.
Мөн ирэх башёд Котоновака, Вакамотохарү нар комүсүби цолтой барилдана. Дашрамд дуулгахад, сүмо бөхийн холбооноос цар тахлын журам зөрчсөн Ичиножо А.Ичинноровын ирэх башёд барилдах эрхийг хассан билээ.
Хацү башёгийн дээд макүүчи зиндаанд ёкозүнагаас гадна сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн, комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан зэрэг монгол бөхчүүд хүч үзнэ.
Felix 2023-01-02 90.188.224.152
Монгол дахь бооцооны газруудын тойм
https://www.mongolbet.online
Зочин 2023-01-02 66.181.177.160
Сумо сумо л гэх, одоо энийг сонирхдог, уздэг хун байдаг юм уу
Зочин 2023-01-02 202.9.40.180
Удахгүй дараа сарын башед 2 метр өндөр сайхан монгол сумоч дээд зиндаанд барилдаж биднийгээ баярлуулах болно. Харин бэртэлд авахгүй байх нь чухал байна. Тэр одоо журёогийн зүүний 2-т эрэмбэлэгдсэн. Мөн журёогийн барууны 3-т Осёмо гээд сайн барилддаг Монгол бас удахгүй гахрч ирнэ. журёод нэг казах бөх байна. тэр 195 см өндөртэй 160 кг жинтэй эвгүй бөх байна. Ирээдүйд манай бөхчүүдийн гол өрсөлдөгч болох төлөвтэй байна. дээд зиндаанд Ган-эрдэнэ минь дахиад 2-3 удаа түрүүлэх байлгүй дээ.
Зочин 2023-01-02 98.37.80.18
Mongol bohchuuldee amjilt
ДОРЖ 2023-01-02 122.201.31.119
Согтуу Мөнгөнтамир