1898 оноос хойш анх удаагаа нэг ёкозүна, нэг озэки барилдана

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

1898 оноос хойш анх удаагаа нэг ёкозүна, нэг озэки барилдана

1898 оноос хойш анх удаагаа нэг ёкозүна, нэг озэки барилдана

Сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башёд 1898 оноос хойш 125 жилийн дараа анх удаагаа нэг ёкозүна, нэг озэки цолтой бөх барилдахаар болжээ. Нэгдүгээр сарын 8-наас 22-ны өдрүүдэд болох башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зүүнийг манлайлах бол озэки Такакэйшо барууныг манлайлах аж. Харин Митакэүми, Шодай нар муу амжилтаасаа болж, цол буурчээ.

Хамгийн сүүлд 1993 оны Хацү башёд нэг ч ёкозүна цолтой бөхгүй, озэки цолтой хоёр бөх болох Акэбоно, Конишики нар бусдыгаа манлайлж байсан түүхтэй.

Мөн ирэх башёд Котоновака, Вакамотохарү нар комүсүби цолтой барилдана. Дашрамд дуулгахад, сүмо бөхийн холбооноос цар тахлын журам зөрчсөн Ичиножо А.Ичинноровын ирэх башёд барилдах эрхийг хассан билээ.

Хацү башёгийн дээд макүүчи зиндаанд ёкозүнагаас гадна сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн, комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан зэрэг монгол бөхчүүд хүч үзнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж