Хятад сарыг өөрсдийн нутаг дэвсгэр гэж үзэж магадгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

Хятад сарыг өөрсдийн нутаг дэвсгэр гэж үзэж магадгүй гэв

Хятад сарыг өөрсдийн нутаг дэвсгэр гэж үзэж магадгүй гэв

АНУ, Хятад улсууд сарны гадаргуу дээр түрүүлж газардахаар өрсөлдөж буй. Тэгвэл хятадууд сарыг өөрсдийн нутаг дэвсгэр гэж үзэж, АНУ-ын сансрын нисгэгчдийг саран дээр газардахыг хориглож магадгүй гэж НАСА-аас анхаарууллаа. Хятад улс саран дээр юу хийхээр төлөвлөж байгаад санаа зовж буйгаа НАСА-ийн администратор Билл Нелсон ярьжээ.

“Энэ бол баримт. Бид сансрын уралдаанд оролцож байна. Шинжлэх ухааны судалгаа нэрийн дор хятадууд сансрыг эзэгнэж, энэ бол бидний нутаг дэвсгэр гэж хэлэхийг үгүйсгэхгүй. Хэрвээ та эргэлзэж байвал Спратли арлуудад тэд юу хийснийг хараарай” гэж Нелсон хэлэв. Хятад улс Спратли арлуудыг эзэмшиж, баллистик пуужин хөөргөх систем болон бусад байгууламжийг байршуулахад ашигласан.

Хятадын сансрын нисгэгчид шинэ станц барих ажилд тусалсан зургаан сарын аяллаасаа эргэж ирээд нэг сар ч болоогүй байна. Харин НАСА-ийн хувьд 26 хоногийн хугацаатай Артемис нислэгийг амжилттай зохион байгуулсан. Энэ бол НАСА-г саран дээр хөл тавихад нэг алхам ойртуулсан явдал болов. НАСА 2025 он гэхэд зорилгоо биелүүлж магадгүй гэж тооцоолж байна.

Гэвч АНУ-ын Конгресс сансрын төсвийг батлахдаа НАСА-ийн шаардсан хэмжээгээр санхүүжилт олгоогүй. НАСА-ийн хөтөлбөрийг энэ мэтээр хойшлуулах юм бол ойрын жилүүдэд АНУ өрсөлдөөнөөс хоцорч магадгүй гэсэн болгоомжлол байна. “Хятадууд биднийг гүйцэж түрүүлэх бүрэн боломжтой. Сүүлийн арван жилд Хятад улс асар хурдацтай ахиц дэвшилд хүрсэн. Тэдний саран дээр буух огноо улам бүр ойртож буй нь маргаангүй үнэн” гэж Сансрын хүчний дэслэгч генерал Нина Армагно мэдэгджээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж