"Apple" компанийн үнэлгээ их наяд доллараар унав

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

"Apple" компанийн үнэлгээ их наяд доллараар унав

"Apple" компанийн үнэлгээ их наяд доллараар унав

"Apple" гурван их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээнд хүрсэн анхны америк компани болсныг өнгөрсөн оны нэгдүгээр сард мэдээлж байв. Тэгвэл энэ үнэлэмж нэг жилийн дотор буюу 2022 онд нэг их наяд ам.доллар орчмоор унасныг мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд тус компанийн хувьцааны ханш өссөн боловч үнэ цэнэ нь их хэмжээгээр унаж байгаа нь технологи болон бусад салбарын компаниудын хувьд эдийн засгийн хүнд хэцүү үеийг туулж байгааг харуулж байна. Технологийн "Nasdaq" индекс 2022 онд гуравны нэгээр унасан бол "S&P 500" индекс энэ хугацаанд 19 хувиар унасан байна.

"Apple" компанийн хувьцаа жилийн туршид 27 хувиар буурчээ.

“Apple” шиг урт удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулж буй хүчирхэг компанийн уналт нь 2022 онд АНУ-ын эдийн засаг тодорхойгүй байдалтай холбоотой гэж "ABC News" тайлбарлав. "CFRA Research" байгууллагын салбарын ахлах шинжээч Анжело Зино хэлэхдээ,  "Та эдийн засгаас нэ их наяд ам.долларын хувьцаа арчигдаж байгаа тухай ярьж байна. Энэ бол маш том тоо бөгөөд үүнийг үл тоомсорлож болохгүй" гэж хэлжээ.

"Apple" компанийн үнэлгээ унасныг дараах байдлаар тайлбарлаж байна. 

Цар тахлаас шалтгаалан хэрэглэгчдийн таашаал өөрчлөгдсөн. Цар тахлын оргил үед хөл хорионоос шалтгаалан хэрэглэгчдийн худалдан авалт гадуур хооллох зэрэг үйл ажиллагаа нь дасгалын дугуй, йогийн хичээл, технологийн бүтээгдэхүүн авах зэргээр өөрчлөгдсөн. Улмаар 2021 оны эхний улиралд "Apple" компанийн ашиг өмнөх оныхоос хоёр дахин өссөн. Харин цар тахлын аюул буурснаар хүмүүс хөл хоригдсон байх үедээ хийж чадаагүй зүйлсдээ илүү анхаарал хандуулах болсон байна. Ийнхүү технологийн бүтээгдэхүүний эрэлт жилийн өмнөхөөс 20 орчим хувиар буурчээ.

Инфляци нэмэгдсэнийг дагаад бодлогын хүүг өсгөсөн. Үнийн өсөлт нь "Apple " компанийн суурь сорилтуудын нэг.

АНУ-д инфляци өнгөрсөн зургадугаар сард сүүлийн 40 хугацаан дахь хэмжээнд хүрч 9.1 хувьтай болсон.

Үнийн өсөлтийг зохицуулахын тулд Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүг эрчимтэй нэмэгдүүлсэн юм. Ингэснээр хэрэглэгчид, бизнес эрхлэгчдэд зээлийн өндөр хүү дарамт учруулж, эрэлтийг хумьсан байна. 

Нийлүүлэлтийн саатал. Бусад компаниудын адил "Apple " цар тахлын хөл хорионоос шалтгаалсан нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, гацаатай нүүр тулсан. Хэдийгээр дэлхий даяар хөл хорио тавигдаж, нийлүүлэлт хэвийн болж ирсэн ч Хятад улсад нөхцөл байдал эсэргээрээ байсаар байна. "Тэг ковид" бодлогоос шалтгаалан олон үйлдвэр хаалгаа барьж, үйлдвэрлэлээ зогсооход хүрсэн нь  "Apple " компани бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт хүргэхэд ч саад учруулжээ. Тухайлбал, Хятадын төв хэсгийн Жөнжоу хот дахь "iPhone " үйлдвэрт хөл хорио тогтоох айдсаас болж ажилчид нь ажлын байраа орхин зугтсан юм. Зарим дэлгүүрт  бүтээгдэхүүний хомсдол 35 хувьд хүрч," iPhone"-ийн эрэлт нийлүүлэлтийн харьцаа 3:1 болсон байв. 

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж