Ч.Маралмаагийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 11-нд болно

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

Ч.Маралмаагийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 11-нд болно

Ч.Маралмаагийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 11-нд болно

Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн жолооч Ч.Маралмаад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилж, өнгөрсөн сард хилийн хориг тавьсан тавьсан. Нийгмийг бухимдуулсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах санал ирүүлж, хилээр гарахыг хориглосон юм. Тэгвэл тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн энэ сарын 11-нд товложээ.

Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард /2022.10.10/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан.

ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбатын өгсөн мэдээллээр, Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй. Аравдугаар сарын 10-ны өдөр тус тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр "Норжин" худалдааны төвийн арын шороон замаас тухайн хөдөлгөөн хийж эхэлсэн. Тухайн үеийн камерын бичлэг зэргийг шалгаж байгаа. Бид шүүх шинжилгээний байгууллагаас ирсэн хариултыг Мөрдөн шалгах хэлтэст өгсөн. Мөрдөн шалгалтын үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдэг хариултыг өгч байв.

Тэгвэл ямартай ч тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сард болох аж. Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж