Шинэ жилийн баяр өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт байрлах зуслангийн хауст хулгай орж, эд хогшлыг нь тоносон хэрэг гарчээ. Тодруулбал,2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах хаусны вакум цонхыг эвдэж, эд хогшлыг нь хулгайлсан хэрэг гарсан байна. Дуудлага мэдээллийн дагуу иргэн Д-ийн эзэмшлийн хауст цагдаагийн байгууллагаас үзлэг хийж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ хаус нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн эзэмшлийнх гэжээ.
ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж нь тансаг зэрэглэлийн гурван давхар хаусаа амбаар гэж нэрлэсэн. Олон жил төрийн сайд хийсэн түүний хөрөнгө эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр байдаг гэдгийг хэлж байсан.
Өнгөрсөн жил түүний орон сууц болон хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээр байдаг олон тооны орон сууцны асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж буйгаа мэдэгдсэн. Гэсэн ч Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хоёр шилтгээнээ егөөдөж хэлсэн “амбаар”-ны учир одоо ч олдоогүй.
Холбоотой мэдээ