Европын холбооны тэргүүн Ням гаригт Хорват улсад айлчилжээ. Учир нь Хорват улс шинэ оны эхний өдөр еврогийн хэрэглээнд шилжиж, дэлхийн хамгийн том паспортгүй зорчих бүсэд нэгдсэн байна. Ийнхүү Шенгений бүс Хорват улсаар бүл нэмэв. Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен 2023 он гараад удаагүй байхад Брегана боомт дээр Хорват, Словенийн удирдагчидтай уулзлаа.
Хорват улсын үндэсний мөнгөн тэмдэгт болон куна түүх болон хоцорч, европ даяар 347 сая хүн хэрэглэдэг евро руу шилжжээ. Тус улс нь 2013 онд Европын холбоонд элсэж байв. Словени улс 2004 оны тавдугаар сард Европын холбоонд элсэж, 2007 онд паспортгүй бүсэд нэгдсэнээсээ хойш Шенгений бүсийн хилийг хамгаалах үүрэг хүлээсэн юм. Тэгвэл Хорват улс өдгөө энэ үүргийг хүлээж авч байна.
Хорватын ерөнхий сайд Андрей Пленкович Ням гаригт Брегана хилийн боомт дээр Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Словенийн ерөнхийлөгч Натаса Пирк Мусар нартай уулзсан. Тэрбээр энэ уулзалтын үеэр Европын холбооний гишүүн бус хөршүүд болох Босни, Серби, Монтенегротой хамтран зүүн хилээ хянаж, Шенгений бүсийн гадаад хилийг бүрдүүлнэ гэж амлалаа.
Эх сурвалж: EURO NEWS
Холбоотой мэдээ