ЦЕГ: Жагсаалд оролцсон залуу нас бараагүй | News.MN

ЦЕГ: Жагсаалд оролцсон залуу нас бараагүй

ЦЕГ: Жагсаалд оролцсон залуу нас бараагүй

ЦЕГ: Жагсаалд оролцсон залуу нас бараагүй

Төв талбайд нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардсан иргэдийн жагсаал 22 хоног үргэлжилж, жагсаалд оролцогчдын биеийн байдал муудаж эхэлсэн учир албадан тараасан. Гэсэн ч  жагсагчид үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж үзэж, эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байсан юм. Тэгвэл өчигдөр /2023.01.01/ жагсаалд оролцогч 24 настай залуугийн бие муудаж, нас барсан талаар мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, 24 настай жагсагч нас барсан гэдэг ташаа мэдээлэл. Цахим хуудаст гарсан мэдээллийг мөн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэлээ.

Харин жагсагчдын төлөөлөл дээрх мэдээлэл үнэн гэдгийг өнөөдөр дахин цахим хуудастаа нийтэлжээ.

ЖАГСАГЧИД АРД ТҮМНИЙ ТҮР ХОРОО БАЙГУУЛЖ ТЭМЦЭНЭ 

Төв талбайд жагссан иргэдийн шаардлагын эхний хариуг Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар өнгөрсөн сарын 16-нд өгсөн. Гэвч иргэдийн төлөөлөл тус хариунаас гадна хулгайчдад бодит хариуцлага тооцох хүртэл тайван замаар эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Тиймдээ ч ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ эрдэмтэн докторуудыг нэгтгэж, тэдний санал шүүмжийг хүлээж авч ажиллана гэдгээ мөн онцлов.

Нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардсан иргэдийн жагсаал төв талбайд үргэлжлэхтэй зэрэгцээд гадаадад байгаа монголчууд жагсаалд нэгдсэн. Тухайлбал, Өмнөд Солонгос, Япон, АНУ, Турк дахь монгол иргэд нүүрсний хулгайчдыг зарлаж, хариуцлага нэхэх жагсаалд нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн зөвхөн элчин сайдын яамны гадна жагсч эсэргүүцлээ илэрхийлэхээс гадна тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл суваг, сонин, сайтад хандаж Монголд өрнөж буй үйл явдлын талаар мэдээлэл өгөхийг хүсчээ. Жагсагчид өвлийн хасах 20-30 хэмийг үл хайхран төр засгаасаа хариуцлага нэхэж, хулгайчидтайгаа тэмцэхийг хатуу сануулж буй. Тиймдээ ч тайван замаар үргэлжлүүлж буй жагсаалыг хариуцлага хэзээ тооцно тэр цагт дуусгана гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-01-02 213.87.153.122

)) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/4pwevu3m

Avatar

Goviin yalaa 2023-01-02 103.26.193.165

202.55 64.119 2hon ipnaas uuruu bicheel uurtuu reply bicheed baih yum. dotor ni news.mn ii local ip naaj yvna haha. vpn hereglej surchaad bur ldaa

Avatar

Зочин 2023-01-02 142.79.202.93

Цагдаа худал гэсэн бол үнэн л байж таарна

Avatar

Зочин 2023-01-02 202.55.188.37

Цогтоо ба түүний нөхдүүд амжилттайгаар жүжгээ дуусгасан ба одоо "Хохирогч" жүжиг нь ид дундаа өрнөж иргэдийг айлгаж өрөвдүүлж итгүүлэх тактикаа эхэлжээ. Эднийг ингэж нийгмийн анхаарлыг өөр тийш татаж цаг завшиж байх хооронд хулгайчид нь маш чухал хуулиудыг яаран сандран баталсаар. Бие биенийхээ рекэтэнд орсон, бүх тогтолцоог атгасан мафиажсан хулгайчууд өөрсдийгөө барьж өгөхгүй нь тодорхой байхад анхнаасаа л "Хулгайчыг хулгайчаар нь бариулна" гэсэн алиа уриа барьж одоо ч тоть шиг давтсаар байгаа

Avatar

Зочин 2023-01-02 202.55.188.37

тоть шиг давтсаар байгаа жагсагчид бол "хөлснийхөн" гэдэг нь ойлгомжтой. Харин тэднийг ямар ч цензургүй дагаж намирдаг гэнэн ард түмэн л итгэл сэтгэлээрээ МАНАН-д тоглуулаад үлдлээ. Эцэст нь хар санхүүжилтыг өөрийн болон ойрын хүмүүсийнхээ дансаар авдаг тэнэг хүн хаана ч байхгүй

Avatar

Зочин 2023-01-02 64.119.27.24

Цогтбаяр гэгч мэдрэл муутай, алиа салбадай төр засгийгтүүвээхээ нэг бус удаа зарлаад байгаа шүү. Нүүрсний хулгайч, ХБ-ны дээрэмчдийн эсрэг тэмцэж эхэлсэн Засгийн газрын эсрэг хөлсний жагсаал дахин хийхийг оролдвоосс эхнээс нь тарааж, зохион байгуулагчдад хуулийн хөриуцлга хүлээлгэх ёстой. 12 сард үймээн дэгдээсэн хөлснийхэн болон хууль бус жагсаал зохион байгуулагчдыг шийтгэх ёстой. Энэ хууль бус ажиллагааг илт турхирч хамтарч байгаа АН-ын танхайчуудыг шийтгэх цаг болжээ

Avatar

Зочин 2023-01-02 202.9.40.180

Хэрвээ нас барсан бол энэ залууг үхэх байдалд хүргэсэн хүнийг нь олж хариуцлага тооцох хэрэгтэй. Хурц, Бат-эдэнэ болон Баярцогт нар мөнгө өгсөн гэж ярьдаг. Минийхээр бол нүүрсний хулгайчид Оюутны холбооны нөхөд мөнгө өгсөн байх магадлал өндөр. Цагдаа энд ямар ч хамаагүй. хаөрин ч элдэв асуудал гарахаас урьдчилан сэргийлсэн. Муу зүйлд хүмүүсийг турхирдаг хулгайчид улс төрчид намын бууны ноход их байна. Монголын цагда бол хамгийн хүлцэнгүй цагдаа. Орос, Хятад, АНУ-ын цагдаа бол шууд буудна

Avatar

Зочин 2023-01-02 109.23.177.213

Хэрэв ээ нас барсан хүн байвал Мөнгө тарааж хахуульдаж залууг уруу татсан гэмт үйлдэл үйлдэхэд хүргэсэн компани хүмүүсээс нэхэмжилэх хэрэгтэй

Avatar

Зочин 2023-01-02 202.9.46.189

захиалгаар ажиллаж авилгаар амьдардагМОНГОЛЫН ЦАГДАА АРД ТҮМНЭЭ АЛААД ЭХЭЛЛЭЭДЭЭ..

Avatar

Зочин 2023-01-02 202.126.89.240

Тэр пацаан чинь архинд хордсон юм биш vv

Avatar

Иргэн 2023-01-02 192.82.69.37

ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС НАС БАРСНЫГ НЬ ТОГТООХГҮЙ БОЛ ТӨР ЗАСГИЙГ БУРУУТГАНА ШҮҮ . ЯАГААД ТЭР г*** НӨХӨР УЙЛАНХАЙ АЛИАЛАГЧ 2 МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ ГЭЭД БГ ЮМ БЭ . ДАРАА НЬ ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН ТЭМЦЭГЧ БОЛГОЧИХ ВИЙ ДЭЭ ЦОГТОО ГЭЖ БӨӨН х***а САНААТ

Avatar

Монгол хүн 2023-01-02 64.119.23.252

үхсэн баасных нь жагсагчид тэмцэгчид байдаг юм, нүүрсний хулгайчдаас мөнгө авсан хөлсний хэдэн бараанууд л үймүүлээд байгаа биз дээ. Нүүрсний хулгайчид шоронд явахгүйн тулд улс орноор тоглож байна, мөнгөтэй байна тэд.

Avatar

Зочин 2023-01-02 66.181.184.74

ЁСТОЙ Т1 ШААРДЛАГА ШҮҮХ ПРОКУРОРЫН АЖИЛЫГ ТЭДНЭЭС ШААРДАНА БИЗДЭЭ ЗАМБРААГҮЙ ҮЙЛДЛЭЭ ОДОО БОЛЬЦГОО ДОРЖХАНД ГИШҮҮН БҮГДИЙГ МЭДЭЖ БАЙГАА УРД НЬ САНГИЙН ЯАМ МОНГОЛ БАНКИНД АЖИЛЛАЖ ХАРЖ БАЙСАН ГЭСЭН

Avatar

Зочин 2023-01-02 202.179.11.230

Hamgiin shildeg humuuseer zuvluhuu bolgood zaluuchuud mini naad tur horoogoo baiguulaad temts. Eldev namtai holbootoi, uls turchdiin gar hul bolson zaluuchuudiig oruulj bolohgui baih.

Avatar

Зочин 2023-01-02 203.91.115.44

архины л хордлого биз

Avatar

Зочин 2023-01-02 202.21.127.162

boli boli hiih yumgui heden arhichid.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж