ЦЕГ: Жагсаалд оролцсон залуу нас бараагүй

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Жагсаалд оролцсон залуу нас бараагүй

ЦЕГ: Жагсаалд оролцсон залуу нас бараагүй

Төв талбайд нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардсан иргэдийн жагсаал 22 хоног үргэлжилж, жагсаалд оролцогчдын биеийн байдал муудаж эхэлсэн учир албадан тараасан. Гэсэн ч  жагсагчид үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж үзэж, эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байсан юм. Тэгвэл өчигдөр /2023.01.01/ жагсаалд оролцогч 24 настай залуугийн бие муудаж, нас барсан талаар мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, 24 настай жагсагч нас барсан гэдэг ташаа мэдээлэл. Цахим хуудаст гарсан мэдээллийг мөн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэлээ.

Харин жагсагчдын төлөөлөл дээрх мэдээлэл үнэн гэдгийг өнөөдөр дахин цахим хуудастаа нийтэлжээ.

ЖАГСАГЧИД АРД ТҮМНИЙ ТҮР ХОРОО БАЙГУУЛЖ ТЭМЦЭНЭ 

Төв талбайд жагссан иргэдийн шаардлагын эхний хариуг Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар өнгөрсөн сарын 16-нд өгсөн. Гэвч иргэдийн төлөөлөл тус хариунаас гадна хулгайчдад бодит хариуцлага тооцох хүртэл тайван замаар эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ илэрхийлсэн юм. Тиймдээ ч ард түмний түр хороо байгуулж институциар тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ эрдэмтэн докторуудыг нэгтгэж, тэдний санал шүүмжийг хүлээж авч ажиллана гэдгээ мөн онцлов.

Нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардсан иргэдийн жагсаал төв талбайд үргэлжлэхтэй зэрэгцээд гадаадад байгаа монголчууд жагсаалд нэгдсэн. Тухайлбал, Өмнөд Солонгос, Япон, АНУ, Турк дахь монгол иргэд нүүрсний хулгайчдыг зарлаж, хариуцлага нэхэх жагсаалд нэгдэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн зөвхөн элчин сайдын яамны гадна жагсч эсэргүүцлээ илэрхийлэхээс гадна тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл суваг, сонин, сайтад хандаж Монголд өрнөж буй үйл явдлын талаар мэдээлэл өгөхийг хүсчээ. Жагсагчид өвлийн хасах 20-30 хэмийг үл хайхран төр засгаасаа хариуцлага нэхэж, хулгайчидтайгаа тэмцэхийг хатуу сануулж буй. Тиймдээ ч тайван замаар үргэлжлүүлж буй жагсаалыг хариуцлага хэзээ тооцно тэр цагт дуусгана гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж