Монголчууд нэгнийгээ хөнөөсөн хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

Монголчууд нэгнийгээ хөнөөсөн хэргийг шалгаж байна

Монголчууд нэгнийгээ хөнөөсөн хэргийг шалгаж байна

Өмнөд Солонгост монголчууд шинэ жилийн баярын дараа нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан талаар “munhwa.com” сайтад мэдээлжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад тус улсын цагдаагийн байгууллага шалгаж байгаа, албан мэдээлэл ирээгүй байна гэв.

Хэргийн талаар тодруулбал, Кёнги мужийн Почон хотод монгол залуугийн амийг хөнөөсөн хэргээр 50 гаруй насны монгол залууг өнөөдөр /2023.01.02/ баривчилж, цагдаад шалгагдаж байгаа аж.

Кёнги аймгийн Почон цагдаагийн хэлтсийн мэдээлснээр энэ сарын 1-ны үүрээр 04:15 цагт А нь Б-н байрлах байранд орж ирэн унтаж байхад нь хутгалан амийг нь хөнөөсөн хэрэг гарсан байна.

А, Б нар анх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд солонгост амьдарч буй монголчуудад зориулсан шинэ жилийн үдэшлэгийн үеэр танилцсан байна. Тухайн өдөр А, Б нар хоорондоо маргалдаж, нэгнээ хутгалсан гэж сэжиглэж тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Одоогоор сэжигтнээс мэдүүлэг авч байгаа бөгөөд баривчлах шийдвэр гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж