Их Британи ОХУ-аас шингэрүүлсэн хий импортлохоо бүрмөсөн зогсоов

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

Их Британи ОХУ-аас шингэрүүлсэн хий импортлохоо бүрмөсөн зогсоов

Их Британи ОХУ-аас шингэрүүлсэн хий импортлохоо бүрмөсөн зогсоов

Их Британи 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ОХУ-аас шингэрүүлсэн хий импортлохоо бүрмөсөн зогсоов. Энэ талаар өнгөрсөн Ням гаригт Британийн Гадаад хэргийн яам твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тус улс өнгөрсөн 2022 онд ОХУ-аас 3.12 тэрбум шоо метр импортолсон бөгөөд энэ нь хаант улсын энэ төрлийн түлшний нийт хэрэглээний 4 хувийг эзэлсэн байна. Украинд ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа Их Британи Оросын байгалийн хийн импортоо эрс багасгажээ.

Их Британийн эрх баригчид өмнө нь 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Оросоос шингэрүүлсэн хий импортлохоо бүрмөсөн зогсоохоор төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Тус вант улс жилд дунджаар 75 тэрбум шоо метр хий хэрэглэдэг байна.

Эх сурвалж: TASS, APA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж