Өнгөрсөн 30 жилийн алдаанаас үүдэн нийгэмд тэгш бус байдал газар авсан, баялгийн хуваарилалт шударга бус болсон зэрэг шинэ онтой золгох үеэр эрх баригчдын амнаас их гарч, сүүлдээ бүр үг үйлдэл болов. Тодруулбал, өнгөрсөн 30 жилийн алдаа, оноог цэгцлэх гарц нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсвэл Үндсэн хуулиа шинэчлэхээс өөр гарцгүй гэдгийг тэд хэлж, жагсч, тэмцэж, эцэст нь Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, МАН-ын Бага хурал нь намын даргадаа Үндсэн хуулийг өөрчлөх “эрх” олгосон явдлууд шинэ оны босгон дээр өрнөв. Энэ бүхэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх эхний алхамууд хийгдсэн гэсэн үг.
Хамгийн сүүлд гэхэд жагсаал цуглаанаас болоод хойшлоод байсан МАН-ын Бага хурал гурван өдрийн өмнө цахимаар хуралдав. Ингэхдээ тэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар алдаа оноогоо өөрчлөх, улс төрийн зөвшилцөлд хүрсэн гэдгээ намын нарийн бичгийн дарга нарын томилгоогоороо ил болгов. МАН дөрвөн нарийн бичгийн даргатай байх бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал буюу намын дарга Л.Оюун-Эрдэнийн, Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа буюу намын генсекийн, орон тооны бус нарийн бичгийн даргаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар буюу Ерөнхийлөгчийн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг сонгон томилсон нь “том”-чуудын түвшинд Үндсэн хуулиа яаралтай өөрчлөхөд тохирсон гэсэн үг.
Яг үүнтэй зэрэгцээд УИХ-аар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар болж, түүний зохион байгуулалтад анхаарч эхэлсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль нь нийтийн эрх зүйн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг энэ хуульд заасан асуудлаар зохион байгуулж төрийн үйл хэрэгт зөвлөлдөх арга хэлбэрээр иргэдийн оролцоог хангах зорилготой. МАН буюу одоогийн эрх баригч нам өмнө нь Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байв. Ингэхдээ Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн бүрдүүлж, зургаан сэдвийн хүрээнд хоёр үе шаттай зохион байгуулж байв. Энэ зөвлөлдөх санал асуулгын хүрээнд 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан түүхтэй. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийхдээ МАН үүнээс өөр гарцгүй гэж байсан ч өнөөдөр энэ бүгдээсээ дахин ухарч, бас л алдаа, завхарлаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэмээн буруутгаж сууна. Тиймээс ч он гарангуут Зөвлөлдөх санал асуулгыг эрчимжүүлж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр яарч байна.
Оны өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооноос Зөвлөлдөх санал асуулгын ерөнхий төлөвлөгөө батлах тухай 17-р тогтоолыг баталсан. Харин 2023 оны нэгдүгээр сарын 3-аас эхлэн нэр дэвшигчдийн жагсаалтыг олон нийтэд мэдээлэх, Нийгэм улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар гарц шийдэл хайх Эрдэм шинжилгээний хурал, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулах, зөвшилцөх чуулга уулзалтуудыг зохион байгуулах гээд олон үйл явдлууд энэ өдрүүдэд өрнөнө. Яг жагсаал, цуглаан, баяр ёслол гээд түмэн завгүй байсан монголчууд энэ үйл явдлуудыг бараг л анзаараагүй өнгөрсөн биз ээ.
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ.
- 6.1.1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох
- 6.1.2.орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ
- 6.1.3.хот, суурин газрын хэсэгчилсэн төлөвлөлт /нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж/
Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийн түүврийн аргаар сонгоно. Нийгмийн бүхий л давхарга, нас хүйсийн төлөөлөл оролцуулж, түүврийн аргаар сонгодог. Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэдийг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу хамгийн сүүлийн удаа явагдсан УИХ-ын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авна. Түүврийн нэгжийг хот, хөдөө дэх нийгмийн янз бүхий л бүлгийг төлөөлөх чадвартай иргэдээр бүрдүүлэхээр ажиллаж байна. Ажлын хэсгийн хурал дээр түүврийн нэгжийг бүрдүүлэхдээ олон нийтийн оролцоог хангаж, судалгаа шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээллийг нээлттэй оролцуулах чиглэлээр ярилцсан. 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр гэхэд түүврийг бүрдүүлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, ердөө найм хоногийн дараа Зөвлөлдөх санал асуулгад хэн хэн, ямар насны хүмүүс оролцох вэ гэдэг нь тодорхой болно. Ингэж сонгогдсон хүмүүс эрх баригчдаас санал болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эсэхэд саналаа өгч, эрх баригчдын “хүсэл” биелэлээ олно.
ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ.
- 11.7.Энэ хуулийн 11.6-д заасны дагуу сонгогдсон иргэн тухайн санал асуулгад оролцохоос татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсан тохиолдолд дараагийн хүнийг энэ хуулийн 11.6-д заасан журмаар дахин сонгож авна.
- 11.8.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэний 50-аас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авна.
- 11.9.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулах бөгөөд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах журмыг тогтооно.
- 11.10.Энэ хуулийн 11.9-д заасан журамд дараахь зүйлийг заавал тусгана:
- 11.10.1.зөвлөлдөх санал асуулгын асуулт тус бүрээр эерэг, сөрөг мэдээллийг тэгш агуулсан лавлагаа, танилцуулгыг бэлтгэх;
- 11.10.2.зөвлөлдөх санал асуулгад оролцогчид олгох урамшуулал, томилолтын зардал /байр, хоол, унаа/-ыг төлөх;
- 11.10.3.хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулга буюу зөвлөлдөх уулзалтад оролцогчийг 15-аас илүүгүй хүнтэй хэсэг болгож, бүрэлдэхүүнийг тохиолдлын зарчмаар сонгох;
- 11.10.4.хэсэг бүрд явагдах хэлэлцүүлгийг хөтлөх бэлтгэгдсэн хөтлөгч /модератор/ нь тухайн хэсгийн оролцогчид мэдээллийг бүрэн хүргэж, оролцогчийн тэгш оролцоог хангах үүргийг хариуцах;
- 11.10.5.хэсэгт явагдах хэлэлцүүлгийн бүх ажиллагааг дууны болон дүрсний бичлэгээр баталгаажуулах;
- 11.10.6.хэсэгт явагдсан хэлэлцүүлэгт оролцогчийн асуултыг нэгтгэн зөвлөлдөх уулзалтын нийт оролцогчид тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд, хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч өгөх.
- 11.11.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд санал авах ажлыг гүйцэтгэх статистикийн байгууллага нь нэг дэх шатны санал асуулгын хуудсаар саналыг нь дахин авна. Энэ хуулийн 11.4.3-т заасан зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас дахь мэдээлэл нууц байна.
- 11.12.Зөвлөлдөх санал асуулгын хамрах хүрээ, сэдвээс хамааран нэг дэх шатыг алгасан хоёр дахь шатыг зохион байгуулж болно.
- 11.13.Энэ хуулийн 11.12-т заасны дагуу зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг Зөвлөлдөх зөвлөлтэй зөвшилцөх буюу санал нэгдсэний үндсэн дээр шийдвэр гаргах эрх бүхий этгээд гаргана.
- 11.14.Зөвлөлдөх санал асуулгад оролцогч иргэн саналаа чөлөөтэй гаргахад хөндлөнгөөс нөлөөлөх, санал худалдан авахыг хориглоно.
- 11.15.Энэ хуулийн 11.10.4-д заасан хөтлөгч өөрийн байр сууриа илэрхийлэх, өөр мэдээлэл өгөх зэргээр хэлэлцүүлэгт оролцож бусдад нөлөөлөхийг хориглоно.
Шинэ оны эхэнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу эсвэл Үндсэн хуулиа шинэчлэх үү гэдэг эрхийг МАН өөрсдөдөө олголоо. Одоо харин улс төрийн намуудын зөвшилцөл, Зөвлөлдөх санал асуулга гээд олон үйл явдлууд богино хугацаанд өрнөхөөр болж байна. Хүний эрх, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй иргэд одоо үүнд анхаарлаа хандуулах шаардлага гарч байна.
Зочин 2023-01-02 213.87.153.122
))))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/4pwevu3m
Зочин 2023-01-02 64.119.27.24
Мэдээж аливаа асуудалд эрх авсан нам л шийдвэрлэх үүрэгтэй. энэ бол ардчилал. Түүнчлэн ҮХНӨ хийхийг бүх нам тохирсон, дээр нь АН, ХҮН,нүүрсний хулгайчдын өдөөн дэвэргэж байгаа үймээн дэгдээж төр засгийн эрхийг булааж авах зорилготой хөлсний жагсагчид мөн шаардаад байгаа биз дээ. Та нар нэг хэлснээсээ маргааш нь буцдаг, мушгидаг аргагүй цагаан солиотууд байна
зочин 2023-01-02 192.82.70.131
ЖДҮ-чинь Содбаатар илүүдсэн байна, ичих нүүргүй "салбадай"
Зочин 2023-01-02 124.158.65.175
МАН ядаж сонгуулийнхаа хуулийг хийгүй, хянаж болохоор хийчих хэрэгтэй. Намуудын санхүүжилтээ янзалж эрүүл шударга болгочих ёстой. Ингэж чадахгүй бол МАН авилгалыг ялж чадахгүй, тэрэндээ сүйрч оочно шүү.
ХУУЛЬЧ 2023-01-02 202.179.25.162
МОНГОЫН УЛС ТӨРИЙН ТОГОЛЦОО ҮНЭН ХЭРЭГТЭЙ ХОЁР ТОЛГОЙТОЙ АТГААЛЖИН ХАР МАНГАЛ ТЭГЭЭД ӨӨР ХООРОНДОО ТҮЖИНГҮЙ ТҮЛХЭЛЦЭХЭЭР ЮУ БОЛДОГЫГ ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ҮЕД АН- МАН БОЛООД ХӨГЖИЛ ЯВАХГҮЙ ХАРИЦАН БАРЬЦААЛГДАХЫГ ОЛОНТОЙ ҮЗСЭН ДЭЭ,,,,,,ОДОО Ч ТҮҮНИЙХЭЭ ГОРЫГ АМСАЖ ", МОНГОЛ ЯЛАХ ",БИШ ӨРТЭЙ МОНГОЛ БОЛООД ИРЭВ ,,ТИЙМЭЭС ҮНДСЭН ХУУЛЬДАА ГАР ХҮРЭХ УЧИРАЙ ,
зочин 2023-01-02 64.119.30.210
Монголоороо зөв биччихээд олон юм х**
МАН-АН ыг тарааж өмч хөрөнгинй бүх намуудад тарааж улс төрийн намын шинэчлэл эхлээд хийх хэрэгтэй 2023-01-02 150.129.142.193
Хадгаламж банкны 14 тэрбум төгрөг- ЖДУ- 60 Тэрбум -Хөгжилийн банк-Нүүрсний хулгай – Засгийн газар тойрсон сангууын хулгайч нарын хүсэл шунал тоог нэмэх нь- ҮХНӨ зорилго болох гээд байна. УИХ гишүүдийн тоог нэмэхээр шударга ёс хуулийн засаглал хараа хяналт сайжирна гэдэг шиг худал юм байхгүй . Шунал төрийн албанд шургалаад авбал насаараа хоолтой болох арга замыг амьдралын философи болгосон 2-3 хэсэгийг мөрөөдөл биелэнэ. Шуналын дон шүгэлсэн түүхийн цуст намуудыг тарааж шинэ намууд үүсгэх
Зочин 2023-01-02 59.153.113.118
УИХ ТАР. ХУЛГАЙЧИД ТАРЦГАА. 3.1 НД ЖАГСААЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛНЭ
Зочин 2023-01-02 202.126.90.16
Muu tur ulsiin daissn hulsnii jagsagchid. Ta llruudiig barindaa
Иргэн 2023-01-02 103.136.254.8
МАН олонх зоригтой шийдвэр гаргаж өөрчлөлт ҮХ өөрчлөлт оруулах нь маш зөв. Мэдээч ард иргэдээс санал авах тодорхой. Энэ хэвээрэй яваад бвал улс бх уу гүйюу гэдэг асуудал гарч ирнэ. Чадахгүй бол ард иргэд талбай дээрээ гараастай, ард иргэд нь ядуу хэвэрэй л бна. Санал: 1. Их бага тамхимтай болох. 2. УИХ гишүүдийн тоог нэмэх. 3. Их бага 2 тамхимтай болох. 4 УИХ, Ардын хуралтай болох гэсэн санал байнадаа. Дээрх асуудлийг шийдвэл авилга, хариуцлага тооцоход илүү хурдан шуудрхай шийдэгддэг болно.
зочин 2023-01-02 64.119.30.210
Эх Монгол хэлээрээ зөв бичиж сур
Зочин 2023-01-02 202.126.90.19
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛС ҮНДСЭН ХУУЛИА АНХ БАТАЛСАН ЦАГААС ГАНЦ Ч ҮГ ҮСЭГИЙГ ӨӨРЧЛӨӨГҮЙ ГЭНЭ ЛЭЭ. ХАРИН APPENDIX БУЮУ НЭМЭЛТ ХАВСРАЛТУУД Л НЭМЖ БАТАЛДАГ ГСН.
МОНГОЛЧУУД ЮУ Ч БАЙСАН СҮЙТГЭЖ, БАЛЛАЖ, ҮГҮЙ ХИЙХ НЬ ЦУСАНДАА БАЙДАГ БХАА….БАЙГУЛААД ӨГСӨН ХОТ СУУРИНГ ТӨЛӨВЛӨЛТИЙГ НЬ АЛДАГДУУЛНА.
ХУУЛЬЧ 2023-01-02 202.179.25.162
200 ГАРАН ЖИЛИЙН ӨМНӨ БАТЛАГДСАН ҮНДСЭН ХУУЛЬД ХӨГЖЛӨӨ ДАГААД МИНИЙ ОЙЛГОСНООР 26 УДАА НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРЖ ,,,,,,АЛИВАА ЗҮЙЛ БАЙГАЛИЙН ЖАМ ЁСНЫ БАЙДАГЫГ НОТОЛСОН САНАГДАНА . Хөгжилгүй ҮХЭЭНЗ , УНТАА ,
ӨӨРИЙН БҮТЭЭСЭН ЗҮЙЛЭЭ МӨНХИЙН ЮМ ШИГ бодох эцэстээ тухай улс, үндэстэн угсааг аажмаар устагдагыг "МАНЖ -ЧИН" УЛСЫН ТҮҮХ бидэнд НОТЛСОНЫГ МАРТАХ ХЭРЭГҮЙ ,,,,,,
Зочин 2023-01-02 202.21.105.204
mangar ard tumen ni 2024 ond ene buh buzar bulaig martaad uzeerei. MAN-iig gazriin horsnoos archih jil 2024 on shuu
Зочин 2023-01-02 202.126.90.16
Tanai AN tegvel ennees deer baihuu? Llruud 2012 ond garch ircheed urd hoichid uur yamarch ulsiin tuuhend baigaaguigeer ulsiig dampuuruulj hayasanshhu
Зочин 2023-01-02 66.181.160.30
шиг төрийг төвхнүүлэх ЦАГ ирсэн нь ҮНЭН . Үүнийг АРДЫН ТҮР ХУРАЛ байгуулж – " бүх нийтийн санал асуулгаар " ШИЙДЭХ ЁСТОЙ . МАН – аар дангаар шийдүүлэхгүй . Үүнийг бүү март … !!!!!!!
Зочин 2023-01-02 66.181.160.30
АРД ИРГЭД ЭЭ " ЗӨВЛӨЛДӨХ " гэдэг үг " ХУЙВАЛДАХ " гэсэн утгын олон нийтийн " тархи угаах " , тэднийг төөрөгдүүлэхэд зориулсан " зөөлөн " ХУВИЛБАР гэдгийг бүү март . Үүний тод жишээ бол МАН " давхар дээлээ тайлана " гэж ҮХ – г мэсээр хөндөөд , бүр " олон давхар дээл өмсөнө " гэж Үндсэн Хуулийг СЭГЛЭСЭН явдал , ингэж " зоригийн аллага " шиг ҮХ – ийн үзэл санааг – ҮХ – ийн ЭЦГИЙГ СИЙЧСЭН явдал .
Төрийн тогтолцоог төгөлдөржүүлэх , төр ш
Иргэн 2023-01-02 64.119.26.21
МАН заваан юм хийнэ.
Зочин 2023-01-02 150.129.142.193
ҮХНӨ гэдэг нэрэн доор 2024 оны сонгуульд МАН үнэмлэхүй УИХ ялалт байгуулчихсан өнөөгийн зарим хулгайч нарыг дахин УИХ чуулган дээр маасайтал инээж байхыг харах гээд л байна даа. Дэлхийд байхгүй хямдхан гурил идэж байна гээд Х.Болорчулуун гурилын үнээ нэмж хувийн бизнесээ цэцэглүүлсэн эх оронч царайг дахин дахин харах байх