Үндсэн хуульд гар дүрэх МАН-ын ээлжит төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Үндсэн хуульд гар дүрэх МАН-ын ээлжит төлөвлөгөө

Үндсэн хуульд гар дүрэх МАН-ын ээлжит төлөвлөгөө

Өнгөрсөн 30 жилийн алдаанаас үүдэн нийгэмд тэгш бус байдал газар авсан, баялгийн хуваарилалт шударга бус болсон зэрэг шинэ онтой золгох үеэр эрх баригчдын амнаас их гарч, сүүлдээ бүр үг үйлдэл болов. Тодруулбал, өнгөрсөн 30 жилийн алдаа, оноог цэгцлэх гарц нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсвэл Үндсэн хуулиа шинэчлэхээс өөр гарцгүй гэдгийг тэд хэлж, жагсч, тэмцэж, эцэст нь Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, МАН-ын Бага хурал нь намын даргадаа Үндсэн хуулийг өөрчлөх “эрх” олгосон явдлууд шинэ оны босгон дээр өрнөв. Энэ бүхэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх эхний алхамууд хийгдсэн гэсэн үг.

Хамгийн сүүлд гэхэд  жагсаал цуглаанаас болоод хойшлоод байсан МАН-ын Бага хурал гурван өдрийн өмнө цахимаар хуралдав. Ингэхдээ тэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар алдаа оноогоо өөрчлөх, улс төрийн зөвшилцөлд хүрсэн гэдгээ намын нарийн бичгийн дарга нарын томилгоогоороо ил болгов. МАН дөрвөн нарийн бичгийн даргатай байх бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал буюу намын дарга Л.Оюун-Эрдэнийн, Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа буюу намын генсекийн, орон тооны бус нарийн бичгийн даргаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар буюу Ерөнхийлөгчийн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг сонгон томилсон нь “том”-чуудын түвшинд Үндсэн хуулиа яаралтай өөрчлөхөд тохирсон гэсэн үг.

Яг үүнтэй зэрэгцээд УИХ-аар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахаар болж, түүний зохион байгуулалтад анхаарч эхэлсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль нь нийтийн эрх зүйн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг энэ хуульд заасан асуудлаар зохион байгуулж төрийн үйл хэрэгт зөвлөлдөх арга хэлбэрээр иргэдийн оролцоог хангах зорилготой. МАН буюу одоогийн эрх баригч нам өмнө нь Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байв. Ингэхдээ Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн бүрдүүлж, зургаан сэдвийн хүрээнд хоёр үе шаттай зохион байгуулж байв. Энэ зөвлөлдөх санал асуулгын хүрээнд 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан түүхтэй. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийхдээ МАН үүнээс өөр гарцгүй гэж байсан ч өнөөдөр энэ бүгдээсээ дахин ухарч, бас л алдаа, завхарлаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэмээн буруутгаж сууна. Тиймээс ч он гарангуут Зөвлөлдөх санал асуулгыг эрчимжүүлж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр яарч байна.

Оны өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооноос Зөвлөлдөх санал асуулгын ерөнхий төлөвлөгөө батлах тухай 17-р тогтоолыг баталсан. Харин 2023 оны нэгдүгээр сарын 3-аас эхлэн нэр дэвшигчдийн жагсаалтыг олон нийтэд мэдээлэх, Нийгэм улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар гарц шийдэл хайх Эрдэм шинжилгээний хурал, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулах, зөвшилцөх чуулга уулзалтуудыг зохион байгуулах гээд олон үйл явдлууд энэ өдрүүдэд өрнөнө. Яг жагсаал, цуглаан, баяр ёслол гээд түмэн завгүй байсан монголчууд энэ үйл явдлуудыг бараг л анзаараагүй өнгөрсөн биз ээ.

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ.

  • 6.1.1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох
  • 6.1.2.орон нутгийг хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ
  • 6.1.3.хот, суурин газрын хэсэгчилсэн төлөвлөлт /нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж/

Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийн түүврийн аргаар сонгоно. Нийгмийн бүхий л давхарга, нас хүйсийн төлөөлөл оролцуулж, түүврийн аргаар сонгодог. Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа “Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэдийг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу хамгийн сүүлийн удаа явагдсан УИХ-ын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авна. Түүврийн нэгжийг хот, хөдөө дэх нийгмийн янз бүхий л бүлгийг төлөөлөх чадвартай иргэдээр бүрдүүлэхээр ажиллаж байна. Ажлын хэсгийн хурал дээр түүврийн нэгжийг бүрдүүлэхдээ олон нийтийн оролцоог хангаж, судалгаа шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээллийг нээлттэй оролцуулах чиглэлээр ярилцсан. 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр гэхэд түүврийг бүрдүүлнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, ердөө найм хоногийн дараа Зөвлөлдөх санал асуулгад хэн хэн, ямар насны хүмүүс оролцох вэ гэдэг нь тодорхой болно. Ингэж сонгогдсон хүмүүс эрх баригчдаас санал болгох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх эсэхэд саналаа өгч, эрх баригчдын “хүсэл” биелэлээ олно.

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ.

  • 11.7.Энэ хуулийн 11.6-д заасны дагуу сонгогдсон иргэн тухайн санал асуулгад оролцохоос татгалзах эрхтэй бөгөөд ийнхүү татгалзсан тохиолдолд дараагийн хүнийг энэ хуулийн 11.6-д заасан журмаар дахин сонгож авна.
  • 11.8.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэний 50-аас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон авна.
  • 11.9.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулах бөгөөд зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах журмыг тогтооно.
  • 11.10.Энэ хуулийн 11.9-д заасан журамд дараахь зүйлийг заавал тусгана:
  • 11.10.1.зөвлөлдөх санал асуулгын асуулт тус бүрээр эерэг, сөрөг мэдээллийг тэгш агуулсан лавлагаа, танилцуулгыг бэлтгэх;
  • 11.10.2.зөвлөлдөх санал асуулгад оролцогчид олгох урамшуулал, томилолтын зардал /байр, хоол, унаа/-ыг төлөх;
  • 11.10.3.хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулга буюу зөвлөлдөх уулзалтад оролцогчийг 15-аас илүүгүй хүнтэй хэсэг болгож, бүрэлдэхүүнийг тохиолдлын зарчмаар сонгох;
  • 11.10.4.хэсэг бүрд явагдах хэлэлцүүлгийг хөтлөх бэлтгэгдсэн хөтлөгч /модератор/ нь тухайн хэсгийн оролцогчид мэдээллийг бүрэн хүргэж, оролцогчийн тэгш оролцоог хангах үүргийг хариуцах;
  • 11.10.5.хэсэгт явагдах хэлэлцүүлгийн бүх ажиллагааг дууны болон дүрсний бичлэгээр баталгаажуулах;
  • 11.10.6.хэсэгт явагдсан хэлэлцүүлэгт оролцогчийн асуултыг нэгтгэн зөвлөлдөх уулзалтын нийт оролцогчид тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд, хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч өгөх.
  • 11.11.Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд санал авах ажлыг гүйцэтгэх статистикийн байгууллага нь нэг дэх шатны санал асуулгын хуудсаар саналыг нь дахин авна. Энэ хуулийн 11.4.3-т заасан зөвлөлдөх санал асуулгын санал авах хуудас дахь мэдээлэл нууц байна.
  • 11.12.Зөвлөлдөх санал асуулгын хамрах хүрээ, сэдвээс хамааран нэг дэх шатыг алгасан хоёр дахь шатыг зохион байгуулж болно.
  • 11.13.Энэ хуулийн 11.12-т заасны дагуу зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг Зөвлөлдөх зөвлөлтэй зөвшилцөх буюу санал нэгдсэний үндсэн дээр шийдвэр гаргах эрх бүхий этгээд гаргана.
  • 11.14.Зөвлөлдөх санал асуулгад оролцогч иргэн саналаа чөлөөтэй гаргахад хөндлөнгөөс нөлөөлөх, санал худалдан авахыг хориглоно.
  • 11.15.Энэ хуулийн 11.10.4-д заасан хөтлөгч өөрийн байр сууриа илэрхийлэх, өөр мэдээлэл өгөх зэргээр хэлэлцүүлэгт оролцож бусдад нөлөөлөхийг хориглоно.

Шинэ оны эхэнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу эсвэл Үндсэн хуулиа шинэчлэх үү гэдэг эрхийг МАН өөрсдөдөө олголоо. Одоо харин улс төрийн намуудын зөвшилцөл, Зөвлөлдөх санал асуулга гээд олон үйл явдлууд богино хугацаанд өрнөхөөр болж байна. Хүний эрх, эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй иргэд одоо үүнд анхаарлаа хандуулах шаардлага гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж