“Financial Times” сонины тоймчид 2023 онд дэлхийн улс төр хэрхэн өрнөхийг таамагласныг орчуулан хүргэж байна.
УКРАИН ДАХЬ ОРОСЫН ДАЙНД ГАЛ ЗОГСООХ УУ?
Үгүй. Албан ёсоор энх тайвныг тогтоох нь битгий хэл урт удаан хугацаанд гал зогсоох нөхцөл 2023 онд биелэх магадлал багатай. Одоогийн байр суурийг царцаах нь Орос, Украины аль алинд нь таалагдахгүй. Гал зогсоох байсан бол анхнаасаа Владимир Путины Украины тусгаар тогтнолыг эвдэх, тэр байтугай есдүгээр сард “нэвтүүлсэн” дөрвөн бүс нутагтаа бүрэн хяналт тавихгүй байсан. Ерөнхийлөгч Владимир Зеленский 2014 онд эзлэгдсэн Донбасс болон Крымын хойгоос гадна Оросуудын хоёрдугаар сард түрэмгийлснээс хойш алдсан газар нутгаа буцаан авахгүйгээр Украиныг орхиж гал зогсоохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Энэ газар нутгийг эргүүлэн авахын тулд зэвсэг, техник шаардлагатай. Гэвч барууныхан зэвсэг нийлүүлэхийг хүсэхгүй байгаа бололтой. Орос улс нь ЗХУ-ыг дахин нэгдэхийг хичээж, ард түмнээ урт удаан дайнд бэлтгэж байна. Тиймээс энэ онд дайн үргэлжилж, ширүүн мөргөлдөөн гарах магадлал өндөр.
ЕВРОПТ ЦАХИЛГААН ТАСРАХ УУ?
Тийм ээ. Хэрэв цаг агаар хангалттай хүйтэн байвал дөрөвдүгээр сараас өмнө тохиолдож болох ч ирэх өвөл бол хамгийн том сорилт болно. Ирэх хавар хийн агуулахуудыг дүүргэхэд хэцүү байх болно. 2022 онд Оросын хийн урсгал зургадугаар сар хүртэл бүрэн бүтэн байсан. Харин 2023 онд нийлүүлэлт тэг рүү дөхнө. Шингэрүүлсэн хийгээр дутагдлаа нөхөхийн төлөө тэмцэнэ. Цахилгаан тасрах эрсдэлээс шалтгаалан Европ хийнээс нүүрс рүү ухарч байгаа. Францын цөмийн станцуудад засвар үйлчилгээний асуудал бага. Гэтэл эрчим хүчний систем 18 сарын турш ачаалалтай ажиллаж байна. Аливаа зүйл эвдрэх эрсдэл нэмэгдэж байна.
ДЭЛХИЙН ТЕМПЕРАТУР 1.5 ХЭМИЙН ДУЛААРЛЫН БОСГОНД ХҮРЭХ ҮҮ?
Үгүй. Гэхдээ энэ нь 2024 онд магадгүй юм.
2011-20 оны дундаж температурыг 1800-аад оны сүүлчтэй харьцуулбал манай гариг аль хэдийн 1.1С орчим дулаарсан бол сүүлийн жилүүдэд дор хаяж 1.2С-аар дулаарсан байна.
Эрдэмтэд 2022-2026 онд хамгийн багадаа нэг жилийн хугацаанд 1.5 хэмд түр зуур хүрэх магадлалыг 50:50 гэж тогтоосон. Гэвч дэлхийд хорт утааны ялгарал дээд хэмжээнд хүрсэн. 2023 оны эхэн үе хүртэл үргэлжлэх Ла Нинагийн цаг агаарын төлөв байдлын хувьд бүтэн жилийн дундаж температур 1.2С байх төлөвтэй байгаа ч ирэх жилүүдэд энэ нь өөрчлөгдөж магадгүй гэж цаг уурчид таамаглаж байна.
АНУ-ЫН ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛЖ ЭХЛЭХ ҮҮ?
Үгүй. Холбооны сангийн хүү 2023 оны эхний хагаст 4.9 хувьд хүрч, дараа нь есдүгээр сард 4.7 хувь, арванхоёрдугаар сард 4.4 хувь болж буурна гэж зах зээл таамаглаж байна. Гэхдээ Нээлттэй зах зээлийн хорооны гишүүдийн дийлэнх нь ханш 2023 онд 5 буюу түүнээс дээш хувь байна гэж үзжээ. Энэ сүүлчийн таамаг үнэн зөв байх болно.
ХНС-ын дарга Жэй Пауэлл арваннэгдүгээр сард “Бодлогоо хугацаанаас нь өмнө сулруулах нь ямар үр дагавартайг түүхийн хатуу санамж бий” гэсэн бөгөөд “ “Ажлаа хийж дуустал бид зарчмаа баримтална" гэж мэдэгджээ
РИШИ СУНАК ОНЫ ЭЦЭС ГЭХЭД ИХ БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД ХЭВЭЭР БАЙХ УУ?
Тийм. Гэхдээ түүний өмнө сорилт улам бүр ширүүснэ. Ерөнхий сайд ирэх 2024 оны сонгууль товлох хүртэл сайн байхыг хүсч байгаа ч барууны үзэл сурталчдагчид болон замбараагүй арын довтлогчдын заналхийлэлд өртөх болно. Түүний бурангуй Консерватив нам 2016 оны “Brexit” санал хураалтаас хойш дөрвөн Ерөнхий сайдаа огцруулсан бөгөөд өнгөрсөн онд хоёр Ерөнхий сайдыг унагаасан. Тэрбээр Борис Жонсон эсвэл Лиз Трассаас илүү тогтвортой дүр боловч түүний цэргүүд сонгуульд ялагдах магадлалтай байгаа.
ЖО БАЙДЕН ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДАЛД ӨРСӨЛДӨХ ҮҮ?
Тийм ээ. Ерөнхийлөгчийн насны босгыг тэрбээр давах болоогүй. Байден 2024 оны сонгууль гэхэд 81, 2025 онд тангараг өргөх ёслол болоход 82 нас хүрнэ. Тиймээс түүнийг сонгуульд өрсөлдөхийг үгүйсгэхгүй. Өнгөрсөн жилийн хугацаанд Ардчилсан нам дунд шатны сонгуульд хүлээгдэж байснаас илүү сайн гүйцэтгэл үзүүлсэн. Байден Ардчилсан намын Цагаан ордонд үлдэх хамгийн шилдэг цохилт хэвээр байна. Харин дэд ерөнхийлөгч Камала Харрис профайлыг бий болгох гэж тэмцэж байна. Гэхдээ энэ нь бусад Ардчилсан намынхан 2024 онд сонгуульд өрсөлдөх боломжийг хаахгүй.
ДОНАЛЬД ТРАМПЫГ ЯЛЛАХ УУ?
Тийм. Экс ерөнхийлөгчийг дор хаяж дөрвөн хэрэгт мөрдөн шалгаж байгаа. Трампын 2020 оны сонгуулийг буцаах гэсэн оролдлого, Мар-а-Лаго дахь эдлэндээ төрийн нууц бичиг баримтыг хадгалах, Жоржиа мужийн албан тушаалтнуудад "дутсан санал"-ыг олохын тулд шахалт үзүүлэх, Трампын байгууллагын залилан мэхэлсэн удирдлага гэх мэт хэргүүдийг шалгаж байна. Эхний хоёр хэрэг нь арваннэгдүгээр сард томилогдсон тусгай зөвлөх Жек Смитийн гарт байгаа бөгөөд тэрээр долоон муж улсын албан тушаалтнуудыг дуудаж мэдүүлэг авсан байна. Дор хаяж нэг хэрэгт нь прокурорууд яллах хангалттай нотлох баримт байгаа гэж үзжээ. Трамп үүнийг үгүйсгэж, шүүхээр хэлэлцэх нь дамжиггүй.
ХЯТАД УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨ 5 ХУВИАС ДЭЭШ БОЛГОЖ ЧАДАХ УУ?
Тийм. Хятад улс 2022 онд эдийн засаг, нийгмийн тодорхойгүй үеийг туулсан. "Тэг-Ковид" бодлогоо зогсоож, хилээ нээх нь харамсалтай нь олон хүний амь насыг авч одох эрсдэлтэй. 2020-21 онд бусад орнуудад тохиолдсон шиг өдгөө Хятадын эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болино. Гэхдээ жилийн туршид олон зүйл өөрчлөгдөж болно. Хятад улс "Ковидтой" амьдарч сурсны дараа эдийн засаг хүчтэй сэргэнэ.
БЭЭЖИН ТАЙВАНИЙГ ДОВТЛОХ ЭСВЭЛ БҮСЛЭХ ҮҮ?
Үгүй. Ши Жиньпин хэзээ нэгэн цагт Тайваньд довтлох эсвэл бүслэх шийдвэр гаргаж магадгүй ч 2023 онд биш. Түрэмгийлэл нь асар том мөрийтэй тоглоом байх болно. Хэрэв байдал буруудвал Ши АНУ-тай дайн эхлүүлж, эрх мэдлээ алдаж, Хятадын хэтийн төлөвийг бүрмөсөн сүйтгэж магадгүй юм.
Харин бүслэх магадлал илүү их. Ингэснээр Тайваньд асар их дарамт учруулж, АНУ-ыг эхний сумыг тавихад хүргэж магадгүй. Гэхдээ энэ нь ч гэсэн асар их эрсдэл дагуулна. Тайвань түүний гараас бүрмөсөн мултарч магадгүй гэдгийг тооцохгүйгээр Ши шийдвэрээ гаргахгүй байх. Тайванийн 2024 оны ерөнхийлөгчийн сонгууль дараагийн хямралын цэг болж болзошгүй.
ИРАН ДАХЬ ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ЗОГСОХ УУ?
Үгүй. Ираны эсэргүүцэгчдийн олон сар үргэлжилсэн жагсаал нь Махса Амини хэмээх залуу эмэгтэй цагдаад баривчлагдсаны дараа нас барснаас үүдэлтэй юм. Тэд дэглэмийг ардчилсан тогтолцоогоор солихыг уриалж байна. Жагсаалйн цар хүрээ буурч эхэлсэн. Хэрэв байдал дахин хурцадвал Исламын дэглэм тэднийг улам хүчтэй дарах гэж оролдоно. Гэвч барууны хориг арга хэмжээний дор эдийн засаг хүндэрч байгаа энэ үед эсэргүүцлийн жагсаал нь олон иранчуудын уур хилэн, урам хугарсан байдлыг харуулсан. Иймээс эрх баригчид юу ч хийсэн эсэргүүцлийн жагсаал ямар нэг хэлбэрээр үргэлжлэх болно.
Холбоотой мэдээ