Агаарын бохирдол: Хаана маш өндөр заав!

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдол: Хаана маш өндөр заав!

Агаарын бохирдол: Хаана маш өндөр заав!

Хүйтний улиралд иргэдийн санааг чилээдэг нэг асуудал бол утаа. Агаарын бохирдлоос үүдэж ханиад томуугийн тархалт нэмэгдэж, агаар дуслын замаар дамжиж халдварлах өвчлөлийн тоо буурдаггүй. Энэ жил ч мөн дэгдэлтийн хугацаанаас өмнө томуугийн тархалт нэмэгдэж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой болохыг мэргэжлийн эмч нар анхааруулсан. Тиймээс амны хаалтыг тогтмол зүүхийг зөвлөсөн. Агаарын бохирдол 2021 онд дэлхий даяар эрүүл бус хэмжээнд хүрсэн талаар “IQAir” компанийн тайланд дурдсан болохыг олон улсын хэвлэлүүд мөн онцолсон билэн.

Шинжилгээнд хамрагдсан дэлхийн 6475 хотын зөвхөн 222 хотын агаарын чанар ДЭМБ-ын стандартад нийцсэн байна. Үүнээс гурван бүс нутаг л агаарын бохирдолгүй гэж гарчээ.

Тодруулбал, Францын Каледониа, АНУ-ын Виржин арлууд, Пуэрто Рикод агаарын бохирдол огт бүртгэгдээгүй байна. Харин агаарын чанар муу байгаа хотуудын тоонд Улаанбаатар багтжээ. Тиймээс улирлаас хамаарч агаарын чанарын индекст орж буй өөрчлөлтийг харгалзаж, иргэдийг аль болох амны хаалт тогтмол зүүхийг ЭМЯ, НЭМҮТ уриалж байгаа.

Хэдийгээр айл өрхүүд сайжруулсан түлш хэрэглэж байгаа ч агаарын чанар муу хэвээр байна. Тухайлбал, МҮОНРТ,  Баянхошуу, Хайлаастын бүсэд агаарын бохирдол хамгийн өндөр байгаа юм.

Тус бүсүүдэд агаарын чанар “улаан” буюу маш их 400-аас дээш үзүүлэлтийг зааж байна.

Өнөөдрийн тухайд агаарын чанар харьцангуй тогтвортой байгаа бөгөөд маш өндөр бохирдолтой бүс нь Баянхошуу. Тус бүсэд чанарын индекс 689 зааж байна. Харин PM 2.5 нь 587  байна.

PM 2.5 нь хамгийн жижиг бохирдуулагч боловч хамгийн аюултай нь юм.

Амьсгалахад энэ нь уушгины эдэд гүн нэвтэрч, цусны урсгал руу орох боломжтой. Энэ нь түүхий нүүрс шатаах, шороон шуурга, ой хээрийн түймэр зэргээс үүдэлтэй бөгөөд астма, зүрхний өвчин болон амьсгалын замын өвчин үүсгэдэг. Мөн агаарын бохирдлоос гадна угаарын дуудлага өдийд нэмэгддэг байна. Энэ жил 7628 айлд 800 орчим сая төгрөгийн угаарын хий мэдрэгчийг суурилуулсан. Бүтээсэн компанийн нэрийг хэлэх боломжгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж