"Эрдэнэс Монгол" ХХК -ийн нээлттэй сонгон шалгаруулалтын талаар ажлын хэсгээс тайлбар өгч, өнөөдрөөс /2023.01.02/ ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгаа талаар мэдээллээ. Тус компани нь нийт 88 ажлын байр бүхий нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газар, үйлдвэр технологи, дотоод хяналт эрсдэл, төслийн судалгаа, үнэлгээний газар, хууль эрхзүй, захиргаа удирдлагын газар зэрэг нийт долоон газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулах юм. Эдгээр ажлын байран дээр нийт 88 хүнийг сонгон шалгаруулж авах бөгөөд ахлах менежер 9-12 сая төгрөг, менежер 6.5-8.5 сая төгрөг, ахлах мэргэжилтэн 4-6 сая төгрөг, мэргэжилтэн 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарчээ. Нэгжүүдийг тодруулбал, нэгдсэн стратеги хөгжлийн газар дотроо хоёр хэлтэстэй 13 хүний орон тоотой. Санхүү нэгдсэн удирдлагын газар мөн хоёр хэлтэс 14 хүний бүрэлдэхүүнтэй гэхчлэн алба, хэлтэс бүрийг орон тоог нарийвчлан заажээ.
Ажлын байранд тавигдах шаардлагын тухайд “Эрдэнэс Монгол” компанид ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 2-16-ны хооронд нээлттэйгээр явуулах юм.
Боловсролын хувьд:
- Бакалавр болон түүнээс дээш
- Нэг ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй
- Ахлах менежер нь улсад найм ба түүнээс дээш жил ажилласан байх
- Менежер нь тав болон түүнээс дээш жил төрийн болон хувийн хэвшилд мэргэжлээрээ ажилласан байх шаардлагатай.
Бүртгүүлсэн иргэдээс хууль эрх зүй, төрийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр тестээр шалгалт авах аж. Мөн их, дээд сургуулийн мэргэжлийн профессоруудыг зөвлөхөөр авч, Төрийн албаны зөвлөлийн шалгалтын систем дээр суурилан явуулах юм байна.
Шалгаруулалтын хоёр дахь шатанд:
Эхний шаардлага хангасан боловсон хүчнүүдэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар нүүр тулсан ярилцлага авах аж. Ингэхдээ иргэдийн төлөөлөл, улс оронд амжилттай явж буй томоохон компанийн төлөөлөл, МҮХАҮТ-ын төлөөллийг оролцуулж, нүүр тулсан ярилцлага хийх юм байна.
Бүртгэл дууссаны дараа тест шалгалтыг нэгдүгээр сарын 20, 21-нд явуулах аж.
Нүүр тулсан ярилцлагыг нэгдүгээр сарын 23-28-нд зохион байгуулж, хоёрдугаар сарын 1-нээс багаа бүрдүүлж, үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлнэ гэдгийг ажлын хэсгээс мэдэгдлээ.
Зочин 2023-01-02 64.119.22.39
iim bolxoor ps mongol xogjixgui bgay ene zaluchud tsag nairtai uyan xatan bsan bol bugd l ajil torol saixan amidralin tolo zutgene shdeee neg ymand orj setgel zurxe zoriulax geher olon dawatai esul tanil ntr orno z**l aa z**l mini mongol bugd gadad garj ajil hiihes oor zamgui bolsoniig mongol xarulj bna
Зочин 2023-01-02 64.119.16.163
шуураад бай залуусаа соэгууль дөхөхөөр болдог ховорхон боломж шүү цөөнч гэсэн ардын хүүхдүүд ажилтай болохнээ өмнөөс баярлаж бна удирдлагад бол дарга нарын хамсаатан болдог хуультай гэхэд хэлсдэхгүйшүү
ИРГЭН 2023-01-02 202.9.46.200
энэ сонгон шалгаруулалт шударга явагдана гэдэгт итгэх хүн алга….. аль эрт авилгаа өгөөд хэн ямар албантушаал дээр очихоо шийдчихсэн гэж ярьж бга нь үнэн байх
Энгийн ард 2023-01-02 202.126.90.71
за больё доо Угнь чадах л юм Хувиараа азжаргалтай ажилласаннь дээр Бас л шүүх шоронд дуудагдах байх
Уншигч 2023-01-02 91.98.222.112
хөөх ийм мундаг цалинтай компани, үнэн бол залуучууд мин очоод байгаарай. битгий залхуураарай. бурхан ивээг.
Баттүвшин 2023-01-02 103.212.119.10
сайн байна уу.танай кампаны ажилд байранд бүртгүүлэх үүсэлтэй байна..холбогдох утас 88700179
Zochin 2023-01-02 150.129.143.100
Khudlaa sh dee. Turiin umchit company bolon baiguullaguud neelttei zarlaad khaalttatai shalgaruuldag biz dee Ta nar.
УУЛ 2023-01-02 103.212.117.205
Заавал төрийн албанд ажилласан байх нь гэдэг шалгуураар л хувийн хэвшилд ажиллаж байгаа шилдэг менежерүүдэд шууд блок болчихож байгаам. Бүр 8 жил шүү. Төрийн албанд олон жил ажилласан хурган дарга нар бол ёстой хог болдог шүү. Нэг муу их зантай, мэдэж байгаа юм байхгүй, мэдэхгүй юм байхгүй, хор найруулж сурсан, аль болох амар хялбарыг боддог, Уулзаад ууж идсэн ч хүнээр байнга даалгачих санаатай…. Сайн менежер авье гэж бодож л байгаа бол харин ч бүр Төрийн албанд ажилласан гэсэн шалгуураа ав.
Төрийн албан хаанч 2023-01-02 202.9.46.3
Улсад ажилласан жил гэдэг нь нийгмийн даатгал төлж ажилласан хугацааг хэлдэг ю малдаа. Хувийн болон төрийн алба гэдэг нь аль аль нь болно гэсэн үг. Монгол хэлээр уншиж ойлгох чадамжгүй юм байж сав л хийвэл төрийн албыг муулаастай.
Зочин 2023-01-02 103.26.193.92
хогын мөнгөний донтой ман гэж амь насаа зориулдаг тантангууд нь очоод дараагийн ээлж нь хооллоод уснаас хуурай гарч хаа хамаагүй хүмүүс рүү чихээд л дууснаштээ
Зочин 2023-01-02 103.26.193.92
зохиосныхоо хүмүүсийг бэлдэж өөрийн намаас сонгох болжээ ард түмнээр 30 жил туг тахилаа өмбүүнүүд нь үхээд л таг дуугүй
Зочин 2023-01-02 64.119.30.126
Золиосны хорих хүнээ шалгаруулж авах гээд л байна уу? Одоо та нарын өмнөөс ял үүрч амьдралаа алдаж ажиллах хүн байх юм болов уу!!!
Даваа 2023-01-02 103.57.93.209
ямар хүн авсаны хариуцлагыг хэн үүрэх вэ, ерөнхий захирал нь би энэ хүмүүсийг аваагүй гэнэ, худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад зомданийн төлөөлөл шалгаруулалтад оролцоод яваад өгнө, дараа нь хүн авах болохоор бас энэ системээр авах уу, сонсоход гоё юм шиг мөртлөө буруу шүү, гүйцэтгэх удирдлагын багт нь хариуцлага үүрүүлж байгаа бол эрх мэдлийг нь өгөөд тэд хүний нөөцийн менежментээ хийгээд явах хэрэгтэй, хи йх ажилгүй юм шиг ингэх хэрэггүй,дээ, үүрэг хариуцлага, ЭРХ МЭДЛИЙГ САЛГАЖ БОЛОХГҮ
иргэн 2023-01-02 64.119.25.92
Ахмад хүмүүс шаардлага хангавал ажиллаж болох уу
Зочин 2023-01-02 202.131.225.242
Ажиллаж байгаа хүний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлана гэж юу байдаг юм. ЗГ хуульгүй мэт авирлаж байна шүү. Дараагийн ээлж хоолондоо орох гэж байна гэж харагдаж байна шүү. Улс төрийн шахааны албан тушаалууд дээрээ шахааны нөхдөө тавь жирийн мэргэжилтэн ахлах мэргэжилтэнгүүдээр оролдож яадаг байна аа. Яасан увиагүй төр вэ.
Зочин 2023-01-02 103.57.95.235
Тэд нар нь ч гэсэн шахааныхшд
Зочин 2023-01-02 192.82.88.20
ergui mal,,, zob
зочин 2023-01-02 64.119.20.144
ёстой дараагийн ээлж хоолондоо орох нь дээ
Оноч 2023-01-02 202.5.205.34
Онцгой байдал тогтоосон учраас сонгон шалгаруулж л таарна шүү дээ.