Долоо хоногийн өрнийн зурхай 2023.I.02-I.08

Хуучирсан мэдээ: 2023.01.02-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.I.02-I.08

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.I.02-I.08

Хонь

Хөрөнгө оруулалт хийхэд таатай боловч урт хугацаандаа төсвөө хянах тал дээр онцгой анхаараарай. Санхүүгийн зарцуулалтаа сайтар төлөвлө. Ханьтайгаа харилцах харилцаа хүчтэй бөгөөд таатай байна. Гэхдээ хайртай хүндээ хатуу үг хэлэхээс зайлсхий. Аливаа үйлдэлд шууд хариу үйлдэл үзүүлэхгүй байсан нь дээр. Оюутан сурагчид зорилгодоо хүрч чадна. Ажлын байран дээрээ амжилт гаргана. Олны өмнө үг хэлэх эсвэл ярилцлагад орж магадгүй. Энэ үед өөрт өгөгдсөн даалгаврынхаа талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байхыг зөвлөж байна. Урьдчилсан бэлтгэл сайтай байснаар амжилтад хүрэх боломж нэмэгдэнэ. Аз жаргалтай харилцаагаа хадгалж үлдэхийн тулд хамтрагчдаа үнэнч байгаарай.

Үхэр

Энэ долоо хоног ерөнхийдөө эрч хүчтэй байх ба азтай үйл явдлаар дүүрэн байна. Бусадтай харилцахдаа тайван байхыг зөвлөж байна. Ажил дээрээ бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу хийж, аливаа хэл амнаас зайлсхийхийн тулд ахлах ажилтнаасаа эсвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Ойр дотныхоо хүмүүсийн эерэг чанаруудыг өөрсдөд нь хэлж өгч, урам зориг бэлэглээрэй. Шүднийхээ эрүүл мэндэд анхаарал хандуул. Удирдах албан тушаалтантайгаа ярилцахдаа болгоомжтой байж, хүлээцтэй хандахыг зөвлөж байна. Гэр бүлийн хүндээ хайхрамжгүй хандаж болохгүй.

Ихэр

Энэ долоо хоногт уур хилэнгээ хянахыг онцгойлон зөвлөж байна. Уур хилэн таныг хүлээгээгүй үр дүнд хүргэх магадлалтай. Гэр бүлийн хүнтэйгээ ойлголцохын тулд багахан зэрэг тэвчээрэй. Мөн ахмад настнуудтай шаардлагагүй маргаан үүсгэхээс зайлсхий. Бизнес эрхлэгчид хүлээж байсан амжилтанд хүрнэ. Дархлаа суларч магадгүй тул эрүүл мэнддээ анхаараарай. Тогтмол үзлэгт хамрагд. Түүнчлэн эрүүл хоол хэрэглэ. Зөвхөн бие махбодийн эрүүл мэндээр тогтохгүй сэтгэл зүйн эрүүл мэнддээ ч анхаарлаа хандуулж, сөрөг хандлагатай хүмүүсээс хол бай. Өрсөлдөөнт шалгалт өгөхөөр хүлээж байсан хүмүүс шалгалтаа амжилттай өгнө.

Мэлхий

Энэ долоо хоногт цалингаа нэмүүлэх юм уу урамшуулал авах магадлалтай. Эсвэл гэр бүлийн хүнээсээ мөнгө авч магад. Гэхдээ үүнийгээ нэн хэрэгтэй зүйлдээ л зарцуулж байж мөнгөө хэмнэнэ. Та нарын зарим чинь гэрлэх санал хүлээж авна. Ганц бие хүмүүс болзоонд явна. Гадаад улсад шинэ ажил эхлүүлж магадгүй. Мөн гадаадад суралцахаар хүлээж байсан хүмүүст тодорхой хэмжээний саатлын дараа эерэг хариу ирнэ. Аливаа асуудлыг хэт муйхарлаж шийдэх гээд хэрэггүй. Энэ нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ төлөвлөгөөнд тань саад учруулна. Хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөр тань сайн үр дүн үзүүлнэ.

Арслан

Шинэ оны эхний долоо хоног таны хувьд гайхалтай байх болно. Бүхий л ажил хэрэг тань сэтгэлчлэн саадгүй бүтнэ. Хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнтэй холбоотой бизнес эрхэлдэг хүмүүс амжилтад хүрнэ. Аливаа хэрүүл маргаанаас зайлсхийхийг зөвлөж байна. Найз нөхөд, ах эгч нараасаа санхүүгийн тусламж авах магадлалтай. Эрүүл мэндтэй холбоотой бага сага зардал гарч магадгүй. Шаардлагагүй зүйлд аль болох мөнгө үрэхгүйг хичээгээрэй. Ажлаа солих гэж байсан бол энэ долоо хоногт сайхан мэдээ дуулна. Спортын хүмүүс амжилт гаргана. Гадаад оронд аялах гайхалтай боломж гарч магадгүй.

 

Охин

Хэт их сэтгэл хөдлөлөө хянаж, ажил амьдралаа ялга. Тэвчээртэй бай. Ажлын ачааллаас болж шаардлагагүй хурцадмал байдал үүсч болзошгүй тул аль болох өөдрөг үзэлтэй байхыг зөвлөж байна. Хайр дурлалаас болж бага зэрэг стресстэнэ. Тиймээс жижиг сажиг асуудалд хэт их ач холбогдол өгөөд хэрэггүй. Ялангуяа өмнөх алдаа дутагдлуудаа ахин дахин бүү сөх. Оронд нь хамтдаа цагийг өнгөрөөгөөрэй. Уулзалт, үдэшлэгүүдээс бол урьдчилан тооцоолоогүй зардал их гарна. Сайтар хянаж баталгаажуулалгүйгээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Оюутан сурагчид эрдэм шинжилгээний ажлаа бусдын тусламжтайгаар дуусгаж чадна. Ёс суртахуунтай, тэсвэр хатуужилтай байснаар хүссэн үр дүндээ хүрнэ.

Жинлүүр

Хайр дурлалын харилцаа эерэг байна. Гэхдээ үл мэдэгдэх айдас, сэтгэлийн түгшүүр үе үе төрөх болно. Энэ долоо хоногт та санхүүгийн хатуу төлөвлөгөөтэй бай. Долоо хоногийн сүүлчээр ашигтай гэрээ хэлэлцээр хийнэ. Танил талынхаа тусламжтайгаар шинэ карьер эхлүүлж магадгүй. Бизнес эрхлэгчид эрсдэл хүлээхээс зайлсхий. Эрүүл мэнддээ онцгойлон анхаарал хандуулахыг зөвлөж байна. Ажил дээрээ шинэ үүрэг даалгавар хүлээж авна. Хортой харилцаа үүсгэдэг хүмүүсээс зайгаа барь. Шинэ сар, шинэ он эхэлж буй тул зорилгоо жагсаан бичээрэй. Танд олон бүтээлч санаа төрөх болно.

 

Хилэнц

Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, илүү мэдрэмжтэй байна. Хайр дурлалын харилцаа таатай байна. Хэрэв та ганц бие бол хайраа олох магадлалтай. Таны харилцааны ур чадвар, эрч хүчтэй байдал бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх болно. Өмнөх хөрөнгө оруулалтаасаа ашиг хүртэнэ. Гэхдээ энэ долоо хоногт нэмж эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр ажил дээр зарим нэг хүндрэл үүснэ. Хамтран ажиллагсадтайгаа, тэр дундаа ахмад хүмүүстэй харилцахад бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй. Бизнес эрхлэгчид зорилгодоо хүрэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай.

Нум

Энэ долоо хоногт бүх зүйл эерэг байна. Санхүүгийн байдал, хайр дурлал, гэр бүлийн амьдрал гээд бүх зүйл дээр адилхан. Танд маш олон шинэ боломж гарч ирнэ. Найз нөхөд, гэр бүлийнхэн тань таны ур чадварыг сайшаан магтана. Хэрэв та шаргуу ажиллахад бэлэн байгаа бол маш их ашиг таныг хүлээж байна. Шинэ зүйл сурах сайхан боломж гарч ирнэ. Энэ долоо хоногийн амжилт тань ирээдүйн нөр их амжилтын эхлэл гэдгийг санаарай. Бүтэн жилийн турш сэтгэл амар байхын тулд оны эхнээс л шаргуу хөдөлмөрлөж эхлээрэй. Таны дархлаа, эрүүл мэнд нэн сайн байна. Дэлгүүр хэсч өөрийгөө баярлуулангаа найзынхаа жижиг бизнесийг дэмжээрэй.

Матар

Энэ долоо хоног тун романтик өнгөрнө. Мөнгөн урсгал тасрахгүй байх ч зугаа цэнгэлд хэт их мөнгө зарцуулахаас зайлсхий. Мөнгөө хэмнэх тал дээр онцгойлон анхаарал хандуул. Ажил мэргэжилдээ ахицтай байх хэдий ч долоо хоногийн сүүлээр тун завгүй болно. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, анхаарлаа төвлөрүүлэн эхлүүлсэн ажлаа дуусга. Удаан ч байсан хамаагүй тууштай байх нь гүйцэтгэлийн түвшинг дээшлүүлэх болно. Үүний тулд нарийн төлөвлөгөөтэй ажилла. Амттай сайхан кофе уунгаа төлөвлөгөөгөө жагсааж бич. Эрч хүчтэй байдлынхаа тусламжтайгаар аз жаргал, амжилтад хүрнэ. Эрүүл мэндийн байдал сайн байна.

Хумх

Долоо хоногийн эхээр хувийн амьдралд тань зарим нэг бэрхшээл тулгарна. Өөрийгөө хянах чадвараа сайтар хадгалж, юм бүхэнд хэт автаад хэрэггүй. Хайр дурлалын харилцаа аз жаргалтай байна. Энэ долоо хоногт мөнгө олох хэд хэдэн боломж гарч ирнэ. Гэхдээ хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө банкны салбарт ажиллаж байсан ч юм уу туршлагатай хэн нэгнээс зөвлөгөө аваарай. Ирээдүйн карьертайгаа холбоотой зарим нэг асуудлыг шийдэж чадна. Ажлын ачааллаас бүү ай. Харин оронд нь санаачлагатай бай, анхаарал төвлөрөлөө сайжруул. Зорилгодоо хүрэхийн тулд хүч чадлаа нөөж, шаргуу ажиллах цаг. Эрүүл мэндийн аливаа асуудлаас зайлсхийхийн тулд дасгал хөдөлгөөн сайн хий.

Загас

Энэ долоо хоногт ашигтай бизнесийн гэрээ байгуулах боломж гарч ирнэ. Ажил дээрээ эрч хүчтэй, урам зоригтой байна. Удирдах албан тушаалтнуудтайгаа зөрчилдөж болзошгүй тул шаардлагагүй хэрүүл маргаанаас зайлсхий. Энэ долоо хоногт та мөрөөдөл ба бодит байдлын ялгааг тодорхой ойлгож авна. Бодож явдаг зүйлээ эргэн тойрныхондоо зөвөөр ойлгуул. Амралтын өдөр ойртох тусам улам эрч хүчтэй болно. Та сайн гүйцэтгэлтэй байж болох ч хааяа хэт өөртөө итгэлтэй байх нь таныг баллаж болзошгүй. Зөв байж, анхаарлаа сайн төвлөрүүл. Эрүүл мэндийн байдал сайн байна. Оюутан сурагчид бодлогогүй алхам хийхээс сэргийлж, хичээлдээ л анхаарлаа хандуул.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж