Хятад улс Covid-19-ийн хязгаарлалтын бодлогоо эрс өөрчилснөөр өвчин хяналтгүй тархаж, өдөрт сая сая хүн халдварлах аюултай болсныг олон улсын эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдэгдсэн. Тэгвэл Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн уламжлалт шинэ жилийн мэндчилгээнийхээ үеэр Хятадад туслах санал дэвшүүлжээ. "Хүмүүнлэгийн тусламжийн үүднээс шаардлагатай цагт бид илүү олон хүнийг тахал өвчнөөс ангижруулж, шинэ оныг эрүүл, аюулгүй өнгөрүүлэхэд нь туслахад бэлэн байна" гэж тэр хэлсэн. Гэхдээ Тайванийн ойролцоох Хятадын цэргийн ажиллагаа нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ашиггүй гэдгийг ч онцоллоо. Цай Ин Вэн Хятадтай яриа хэлэлцээ хийх уриалгаа дахин илэрхийлж, дайн бол асуудлыг шийдвэрлэх сонголт биш гэжээ.
Тайвань болон Хятад нь Covid-19-ийн тархалтыг хянах арга хэмжээнийхээ талаар удаа дараа санал зөрөлдөж байсан. Тухайлбал, Хятад улс өнгөрсөн жил Тайванийг тахал өвчнийг үр дүнгүй удирдаж байна гэж шүүмжилсэн. Харин Тайпэйн зүгээс Хятадыг ил тод бус байж, Тайваньд вакцин нийлүүлэхэд саад учруулж байна гэж буруутгажээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хувьд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ Тайванийн талаар товч дурдаад, Тайваний хоолойн хоёр эргийн ард түмэн бол нэг гэр бүлийн гишүүд гэжээ.
Дашрамд дурдахад, сүүлийн 24 цагийн дотор Хятадын цэргийн 12 нисэх онгоц өмнө нь хоёр талын хооронд албан бус буфер болж байсан Тайваний хоолойн гол шугамыг дайран өнгөрчээ. Цай Ин Вэнийг үг хэлсний дараахан энэ талаар Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: REUTERS
Зочин 2023-01-01 213.87.156.202
))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/4pwevu3m
Зочин 2023-01-01 154.222.5.54
Хятадууд ч онигоо чирж байна дөө.Тайваныг ДЭМБ элсүүлэх хэрэгтэй.Үнэхээр хөгжилтэй бие даасан тусгаар шахуу хот улс.
Иргэн 2023-01-01 202.126.90.143
Си дарга Тайвань ба Хятадыг нэг гэр бүлийн гишүүн гэж, нэг гэр бүл л юм бол ээж аав нар муудалцахдаа бие биеийн эсрэг б** шийдэм бариад заналхийлдэг бил үү? Ээж аавууд муудалцсан ч тун удахгүй инээж хөхрөөд явдаг бус уу? Тайвань Хятадынх гэдэгтэй дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг, нэг Хятад улс бодлогыг дэмждэг, харин эхнэр нөхөр 2 салсан бол нөхөр нь б** тулгаж байгаад эхнэрээ буцаад сууя гэвэл зөвшөөрөх үү???
Зочин 2023-01-01 202.179.26.124
Хүн яахав өөрийнхөө хэмжээ хязгаар дотроо л сэтгэх нь аргагүй ээ хө. Яаж чи биднийх шиг аяга таваг, архи дарсны хэрүүл шиг юм байхав дээ.