Улаанбаатарт -20 хэм хүйтэн, цэлмэг байна

Хуучирсан мэдээ: 2023.01.01-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт -20 хэм хүйтэн, цэлмэг байна

Улаанбаатарт -20 хэм хүйтэн, цэлмэг байна

2023 оны нэгдүгээр сарын 01-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндийгөөр -24…-29 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -16…-21 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -18…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:   Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр.  -23…-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр.  -22…-24 градус хүйтэн байна

05 цагт Улаанбаатарт:   -28 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт  883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж