Хятад улс АНУ-д суугаа Элчин сайд Цин Ганыг гадаад хэргийн сайдаар томилжээ. Ийнхүү 56 настай Цин Ган сүүлийн 10 жилийн турш Хятадын Гадаад хэргийн сайдаар ажилласан Ван Игийн залгамж халааг авч байна. 69 настай Ван И өнгөрсөн оны аравдугаар сард Хятадын Коммунист намын улс төрийн товчооны гишүүнээр сонгогдсон бөгөөд цаашид гадаад бодлогод илүү том үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.
Цин Ган нь яамны хэвлэлийн төлөөлөгч, Их Британи дахь Элчин сайдын яамны дипломат зэрэг олон албан тушаалыг хашиж байсан. Ши Жиньпиний итгэмжлэгдсэн туслах тэрбээр 2014-2018 онд удирдагчийн протокол хариуцсан ахлагчаар ажилласан.
Хятадаас АНУ-д суугаа 11 дэх Элчин сайд Цин Ган 17 сарын дараа Вашингтоноос Бээжинд буцаж ирэх гэж байна. Сүүлийн үед хоёр улсын удирдагчид дипломат харилцаагаа сэргээхийг оролдсон ч хурцадмал байдал үргэлжилсээр байсан тул Цин Ган АНУ-д ажиллаж байжээ. Гадаад хэргийн сайд асан Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй утсаар ярьсан. Энэ үеэрээ тэрбээр АНУ-ыг нэг талыг барьсан хуучинсаг арга барилтай гэж буруутгажээ. Тэд мөн Орос, Украины дайн болон дэлхийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдалд заналхийлж буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ