Dispatch: жүжигчин И Жон Сок, Ай Ю нар үерхдэг

Хуучирсан мэдээ: 2022.12.31-нд нийтлэгдсэн

Dispatch: жүжигчин И Жон Сок, Ай Ю нар үерхдэг

Dispatch: жүжигчин И Жон Сок, Ай Ю нар үерхдэг

Өмнөд Солонгосын алдартай шар мэдээллийн сайт ‘Dispatch’ жил бүрийн арванхоёрдугаар сард олны анхаарлыг татсан үерхлийг зарладаг уламжлалттай. Өнгөрсөн жил тус сайт алдартай хос Хён Бин, Сон Е Жин нарын үерхлийг зарлаж байв.
Тэгвэл жүжигчин И Жон Сок, Ай Ю нар дөрвөн сарын турш болзож байгааг өнөөдөр тус сайт мэдээллээ.

"Dispatch" хэвлэлд мэдээлснээр тэд энэ жил Японы Нагоя хотод Зул сарын баярыг хамтдаа өнгөрүүлсэн байна.

Өдгөө 33 настай И Жон Сок энэ оны МВС шагнал гардуулах ёслолд хэлсэн үгэндээ, хэн нэгнээр маш их хайрлуулж, хүндлүүлж байгаа тухайгаа ярьсан нь Ай Ю байсан аж. Тэрбээр арванхоёрдугаар сарын 20-нд Японы Осакад шүтэн бишрэгчдийн уулзалт хийсэн. Үүнээс гурван хоногийн дараа Ай Ю дүүтэйгээ хамт Нагоя руу ниссэн байна. Тэд Нагояд ирснийхээ дараа “Аман Нэмү” гэх тансаг зэрэглэлийн буудалд буудалд буудалласан аж. Тус буудалд И Жон Сок бас байсан гэнэ. Олон нийтийн сэжиг таамгаас зугтах зорилгоор тус аяллыг И Жон Сок өөрөө зохион байгуулж, бүх захиалгыг нэр дээрээ хийсэн гэнэ. Осака дахь уулзалтаа дуусгасны дараа И Жонг Сок арванхоёрдугаар сарын 23-нд Токио руу нисч, тэндээсээ маргааш нь Нагоя руу явчээ. Тэд Зул сарыг Нагоя өнгөрүүлсний дараа арванхоёрдугаар сарын 26-нд тэрээр дахин Токио руу ниссэн бөгөөд тэндээсээ 27-нд Сөүл рүү буцах онгоцондоо суусан гэнэ. Харин Ай Ю болон түүний дүү Нагояад дөрвөн шөнө гурван өдөр амарч, арванхоёрдугаар сарын 27-ны өглөө Сөүл рүү буцсан байна.

И Жон Сокийн талын хүн цааш нь хэлэхдээ, "Хоёр талын гэр бүлийнхэн тэдний харилцааг аль хэдийн сайн мэдэж байгаа. Эгчийнх нь хуриман дээр нь Ай Ю  дууг дуулсан" гэв.

Аяллын маршрут нь өөр байсан ч ‘Dispatch’ тэднийг  анхааралтай ажигласнаар "хос нарны шил", "хос цүнх" зүүсэн "хосууд" гэж мэдэгджээ.

Тэгвэл И Жон Сокийн агентлаг “HighZium Studio“ тэдний үерхлийг албан ёсоор баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ХөөрхөнХөөрхөн
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж