Өмнөд Солонгосын алдартай шар мэдээллийн сайт ‘Dispatch’ жил бүрийн арванхоёрдугаар сард олны анхаарлыг татсан үерхлийг зарладаг уламжлалттай. Өнгөрсөн жил тус сайт алдартай хос Хён Бин, Сон Е Жин нарын үерхлийг зарлаж байв.
Тэгвэл жүжигчин И Жон Сок, Ай Ю нар дөрвөн сарын турш болзож байгааг өнөөдөр тус сайт мэдээллээ.
"Dispatch" хэвлэлд мэдээлснээр тэд энэ жил Японы Нагоя хотод Зул сарын баярыг хамтдаа өнгөрүүлсэн байна.
Өдгөө 33 настай И Жон Сок энэ оны МВС шагнал гардуулах ёслолд хэлсэн үгэндээ, хэн нэгнээр маш их хайрлуулж, хүндлүүлж байгаа тухайгаа ярьсан нь Ай Ю байсан аж. Тэрбээр арванхоёрдугаар сарын 20-нд Японы Осакад шүтэн бишрэгчдийн уулзалт хийсэн. Үүнээс гурван хоногийн дараа Ай Ю дүүтэйгээ хамт Нагоя руу ниссэн байна. Тэд Нагояд ирснийхээ дараа “Аман Нэмү” гэх тансаг зэрэглэлийн буудалд буудалд буудалласан аж. Тус буудалд И Жон Сок бас байсан гэнэ. Олон нийтийн сэжиг таамгаас зугтах зорилгоор тус аяллыг И Жон Сок өөрөө зохион байгуулж, бүх захиалгыг нэр дээрээ хийсэн гэнэ. Осака дахь уулзалтаа дуусгасны дараа И Жонг Сок арванхоёрдугаар сарын 23-нд Токио руу нисч, тэндээсээ маргааш нь Нагоя руу явчээ. Тэд Зул сарыг Нагоя өнгөрүүлсний дараа арванхоёрдугаар сарын 26-нд тэрээр дахин Токио руу ниссэн бөгөөд тэндээсээ 27-нд Сөүл рүү буцах онгоцондоо суусан гэнэ. Харин Ай Ю болон түүний дүү Нагояад дөрвөн шөнө гурван өдөр амарч, арванхоёрдугаар сарын 27-ны өглөө Сөүл рүү буцсан байна.
И Жон Сокийн талын хүн цааш нь хэлэхдээ, "Хоёр талын гэр бүлийнхэн тэдний харилцааг аль хэдийн сайн мэдэж байгаа. Эгчийнх нь хуриман дээр нь Ай Ю дууг дуулсан" гэв.
Аяллын маршрут нь өөр байсан ч ‘Dispatch’ тэднийг анхааралтай ажигласнаар "хос нарны шил", "хос цүнх" зүүсэн "хосууд" гэж мэдэгджээ.
Тэгвэл И Жон Сокийн агентлаг “HighZium Studio“ тэдний үерхлийг албан ёсоор баталлаа.
Холбоотой мэдээ