Роналдо Саудын Арабын Аль Насср клубтэй нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.12.31-нд нийтлэгдсэн

Роналдо Саудын Арабын Аль Насср клубтэй нэгдлээ

Роналдо Саудын Арабын Аль Насср клубтэй нэгдлээ

Дэлхийн хөлбөмбөгийн супер од Кристиано Роналдо Европ дахь замналаа өндөрлүүлж, Саудын Арабыг зорилоо. Тэрбээр тус улсын Аль Насср клубтэй 2025 оныг хүртэл хоёр жилийн гэрээ байгуулсан аж. Португал хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр цалинг авах бөгөөд нэг жилийн дор хаяж 177 сая фунтыг авах гэнэ.

Өдгөө 37 настай тэрбээр Манчестер Юнайтедыг шүүмжилсэн ярилцлага өгсөн учир баг нь түүнтэй гэрээгээ цуцалсан билээ.

Кристиано Роналдо Аль Насср клубд нэгдсэн талаараа "Европын хөлбөмбөгт хүртэж болох бүхнийг хүртсэн би азтай. Одоо харин Азийн хөлбөмбөгт өөрийгөө сорих зөв цаг нь гэж бодож байна" гэжээ.

Өнгөрсөн зун түүнийг Саудын Арабын Аль Хилал баг авахаар сонирхож, 305 сая фунтын санал тавьж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж