ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй 2023 оны хавар Москвад уулзах хүсэлтээ илэрхийлж, урив. Путин, Ши Жиньпин нарын цахим уулзалтын үеэр тэд ийн ярилцсан талаар Кремлийн холбоо бүхий Оросын мэдээллийн РИА Новости агентлаг мэдээлэв.
"Тантай биечлэн уулзах боломж бас олдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Эрхэм хүндэт ноён дарга аа, эрхэм анд найз аа, бид таныг ирэх хавар Москвад төрийн айлчлал хийхээр хүлээж байна” гэж Путин хэлсэн байна.
Путин мөн Орос, Хятад хоёр цэрэг-техникийн салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс стратегийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин арванхоёрдугаар сарын 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевт хандан хэлэхдээ, манай улс Украины асуудлаар хэлэлцээ хийхийг хүсэж байна гэснийг Риа Новости онцолжээ. Медведев өнгөрсөн долоо хоногт ОХУ-д гэнэтийн айлчлал хийсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA