Нийслэл Сөүлээс өмнө зүгт 20 км-ийн зайд орших Гвачон хотын хоёр дахь Кёнгин хурдны замын дуу нэвтэрдэггүй хонгилд гал гарч, нийт зургаан хүн амиа алдсан тухай Ёнхап агентлаг мэдээлэв.
Автобус болон ачааны машин мөргөлдсөний улмаас гал гарч, хонгил руу дөл тархсанаас түймэр болсон гэж үзэж байна. Осол болон галын улмаас 37 хүн гэмтэж, шархатсан байна. Ослын шалтгаан болон ачааны автомашин юу тээвэрлэж явсан нь тодорхойгүй байна.
Галыг унтраахаар 50 гаруй гал унтраах машин, техник хэрэгсэл, 140 орчим гал сөнөөгч ажиллажээ.
Холбоотой мэдээ