Гацуураа хэзээ хураах вэ?

Хуучирсан мэдээ: 2023.01.01-нд нийтлэгдсэн

Гацуураа хэзээ хураах вэ?

Гацуураа хэзээ хураах вэ?

Хүсэн хүлээсэн шинэ он айлчилж, ганган гацуураа эргээд хураах цаг ирлээ. Христийн шашинтай орнуудын дунд гацуур хураах тодорхой өдөр байдаг. Эс тэгвээс ирэх жил азгүйтэх эрсдэлтэй гэх яриа ч байдаг аж. Энэ өдөр бол зул сарын 12 дахь шөнө буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр юм. “Эпифани” гэж нэрлэгддэг энэ өдрийг ихэвчлэн Христийн мэндэлсний баярын сүүлчийн өдөр гэж хэлдэг.

Уг мухар сүсэг нь гацуур модыг сүнснүүдийн гэр гэж үздэг байсан эрт үеэс эхлэлтэй юм. Хүмүүс ургаа модыг тайрч, гэртээ авчрахдаа тэдгээр сүнсийг чөлөөлсөн гэж үздэг. Тиймээс уг зан үйлийг дагаж мөрдөхгүй бол ирэх жил хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлнө гэх нь бий.

Түүнчлэн мод чимэглэлээ дээврийн өрөөнөөсөө ухаж гаргаж ирэхэд тохиромжтой өдөр гэж байдаг аж. Энэ өдөр нь арваннэгдүгээр сарын 27 юм.

Эх сурвалж: THE MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж