МАН-ын бага хурал цахимаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2022.12.30-нд нийтлэгдсэн

МАН-ын бага хурал цахимаар хуралдаж байна

МАН-ын бага хурал цахимаар хуралдаж байна

МАН-ын бага хурал энэ сарын 6-ны өдөр товлогдсон ч жагсаалын улмаас хойшилсон. Улс төрийн хүрээнд намын генсекийн төлөөх зодоон ширүүсч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд муудалцсан гэх бор шувуу нисч байв.

Тэгвэл өнөөдөр 14:00 цагаас хурал цахимаар эхэлжээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр гишүүдэд тараасан байна. Өмнө нь МАН-ын бага хурлаар генсекийн асуудлыг хэлэлцэж,  Д.Амарбаясгаланг чөлөөлж, Ерөнхийлөгчийн “хүнийг” тавина гэх албан бус мэдээ байсан. Харин өнөөдрийн хурлаар генсекийн асуудал бус МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн илтгэл, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Мөн Д.Амарбаясгаланг намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэвээр үлдээхээр тохирсон бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Уул, уурхай хүнд үйлдэрийн дэд сайд О.Батнайрамдал нарыг нарийн бичгийн даргаар томилохоор тохирчээ.

Хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж