МАН-ын бага хурал энэ сарын 6-ны өдөр товлогдсон ч жагсаалын улмаас хойшилсон. Улс төрийн хүрээнд намын генсекийн төлөөх зодоон ширүүсч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд муудалцсан гэх бор шувуу нисч байв.
Тэгвэл өнөөдөр 14:00 цагаас хурал цахимаар эхэлжээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр гишүүдэд тараасан байна. Өмнө нь МАН-ын бага хурлаар генсекийн асуудлыг хэлэлцэж, Д.Амарбаясгаланг чөлөөлж, Ерөнхийлөгчийн “хүнийг” тавина гэх албан бус мэдээ байсан. Харин өнөөдрийн хурлаар генсекийн асуудал бус МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн илтгэл, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Мөн Д.Амарбаясгаланг намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэвээр үлдээхээр тохирсон бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Уул, уурхай хүнд үйлдэрийн дэд сайд О.Батнайрамдал нарыг нарийн бичгийн даргаар томилохоор тохирчээ.
Хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ