Монгол Улсын хөгжлийн банк нь чанаргүй зээлийг төлүүлэх үйл ажиллагааны хүрээнд зарим зээлийн эргэн төлөлтийг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулах буюу төлбөрийн чадваргүй зээлдэгчийн өмчлөлд байсан хөрөнгийг зээлийн төлбөрт хураан авч, өөрийн өмчлөлд шилжүүлээд байна.
Хөгжлийн банк нь өөрийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоотой хамтран хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр олон нийтэд нээлттэй байдлаар худалдах тул залилангийн шинж чанартай худал мэдээлэлд автахгүй байж, сайтар нягтлахыг үүгээр анхааруулж байна.
Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн тухай мэдээллийг тус банкны цахим хуудас (www.dbm.mn)-ны “ҮХХ-ийн мэдээлэл” хэсгээс (https://www.dbm.mn/realestate/rlist) дэлгэрэнгүй танилцана уу.
Хэрэв ийм төрлийн залилангийн шинжтэй мэдээлэл танд ирсэн бол Монгол улсын хөгжлийн банкны Активын бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Нансалмаа b.nansalmaa@dbm.mn цахим шуудан болон (976-99908603) дугаарт холбогдон мэдээлэл өгч, хамтран ажиллахыг хүсье.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК
Холбоотой мэдээ