Мөнхийн хот ХАРХОРУМ: Браво Хүрэлсүх!

Хуучирсан мэдээ: 2022.12.30-нд нийтлэгдсэн

Мөнхийн хот ХАРХОРУМ: Браво Хүрэлсүх!

Мөнхийн хот ХАРХОРУМ: Браво Хүрэлсүх!

Онцгой өдөр байлаа өчигдөр. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорум хотыг сэргээн, шинээр мандуулах төрийн бичиг баримтыг санаачлан үйлдэж, бэхээр дардаслан, тамгалав. Нэн чухаг, баярлалт үйл явдал чухамдаа энэ мөн юм аа. Толуйн хөлгөн хөвүүдийн ахмад Мөнх мянга хоёр зуун тавин нэгээс мянга хоёр зуун тавин есөн онд Монголын эзэнт гүрний хаанаар оройлон сууж, төгс эрх мэдэл, улс төрийг сийлэн удирдах үйлсийг хүн төрөлхтөний түүхэнд мөнхөлсөн билээ. Энэ гайхамшигтай үйл хэргийг эдүгээчлэн авчирсан онцгой түүхийг Америкийн эрдэмтэн Томас Алсен хөдөлбөргүй бийрлэсэнийг нэртэй дуун хөрвүүлэгч Г.Батсүх бээр ширхэг урлал төгөлдөр орчуулан толилуулсан.
Баабар нар хэвлэсэн. “Монгол империализм” гайхамшигтай ном. Энд Бат хаан, Сорхугтани хатан нарын ивээл дээр боссон Мөнхийн ялгуун түүхийг бүрэн үзүүлсэн юм. Мөнх хаан бол хэрэг дээрээ өвөө аав Чинг
ис хаанаас хэд дахин илүү том хаан байлаа. Үйлс, замнал, бий болгосон өндөрлөгөөрөө. Мөнх ертөнцийн эзэн байв. Мөнхийн үйл хэрэг цэрэг дайн, улс төрийн гарамгай удирдлагаар хангагдаж байв.  Тэр үлэмж том бодлоготон, их үйл хэргийн жинхэнэ эзэн байв. Гадаад худалдаа, соёлын олон талт харилцаа, шашны эв зохицол, иргэний эрх чөлөө, шуудан холбоо, эдийн засгийн гайхам төслүүд, ер нь ухаалаг эзэнт гүрний бүхий л тогтолцоог уран бүрдүүлсэн холхи алсын, гүн стратегич, яруусган үйлдэгч байв.
Мөнх Монголын эзэнт гүрний төвийг Хархорумд эмхлэн, энэ Хархорум бол ертөнцийн үйл хэргийг удирдагч Мөнх, түүний цэцэн билгүүнт сайд зөвлөгч, жанжид, хөлгөн оюун санаатнуудын уурхай орд
, хөл хөсөр, гар амар, тэгш дүүрэн жаргасан ард түмний энхжин байсан бөлгөө. Хархорум бол өнөөдрийн Нью-Иорк, Токио, Бээжин, Парис байв. Ийм хотыг Мөнх хаан байгуулан, Европи, Ази, Энэтхэг, Персийг бүрмөсөн удирдаж асан аугаа түүх болбоос Мөнхийн найман жилд байгуулсан эзэнт гүрэн байсаныг Томас Алсен энэ номдоо баримт ширээн, үндэслэл балбаж бүтээсэн юм. Эх түүхээ хүндэтгэдэг хэн боловч, ерөөс эл номыг хүн монгол хүмүүн бүр унших хэрэгтэй. Ертөнц уншаад дүнгээ нэгэнт тавьж зөвшөөрсөн ном билээ. Ерөнхийлөгч саяхан Жак Уотэрфордод Чингисийн одон хайрласан. Томас Алсен түүнээс илүү юу гэхээс, огт дутахгүйгээр хүн төрөлхтөнд Мөнхийн Монгол, Монголыг дуулсан эрдэмтэн юм. Хархорумыг эдүгээ дахин тунхаглаж байгаа эл үйл явдал бол бэлгэдлийг онцгой төрүүлж байна. Оюун санаа энгүй их хааны удирдлагаар бүтээгдсэн эзэнт гүрний төвдөө дахин эмхлэгдэх нь, тэрхүү их хааны сүр хүчинд бэхэжсэн улсын их хүч дархлааны адис жанлавыг дахин амилан мандаах болсонд байна. Ертөнцийг захирагч асан монголчууд мөнхүү эрхшээл эзэмдлийг дахин шинээр үүтгэх эхлэл болж буйд талархалтай байна.
Цугаар зөвшөөрөгч, ард түмэн нитээр жарган, язгуур хөлгөн байхуй
дөнийн бусад уригдсанд баярлалтай байна. Монгол гэдэг нэрэндээ тэнцэж Монгол улс хөгжөөсэй билээ гэдэг иргэний сэтгэл зүрхийг идээшүүлэн саамшуулж байгаад сэтгэл уудамшиж байна. Туулын хөндийд бүтээсэн ойрхоны түүхийнхээ тоос тортгийг шилгээж, Орхоны хөндийн тэнүүн уур амьсгалд, хүн төрөлхтөнд зөвшөөрөгдсөн тийм яруу сайхан Их Монгол улсын нийслэлээ ахин бүтээхүйн өлзий бэлгийг даяар хурайлам санагдана. Энэ бүхэнд мэдээж их үйл хэрэг, их санхүү, их урлал шаардагдах нь мэдээж. Их юм ихийгээ дагуулдаг. Бид ингэж сэрж, уламжлал шинэчлэлийн үйл хэргийг эн даацтай, тэн дайдтай хийх цаг хэдийнэ болсон. Цахиагийн Элбэгдорж энэ санааг эхлэн цанлаж, хонхолж байсаныг ард түмэн санаж байгаа буй за. Эдүгээ Ухнаагийн Хүрэлсүхөртөөлөн биежүүлэх үйлсийг эхлүүллээ. Энэ бол Монгол хүн бүрийн зүрхэн тольтын сайн үйл явдал. Ашид бадрах ёстой үйлс билээ. Соёлын яамыг хөлгөн эрдэмт, хүнд төв хүн удирдмаар байна. Засгийн газар, тэр тусмаа Соёлын яам үүнд оройлон ажиллах ёстой. Хубилайг өнөөдөр өмнөдүүд хэрхэн өргөж байна. Манай л хаан. Мөнхөө бид хэрхэн өргөж буй билээ дээ. Манай л хаан. Мөнх бол хэрэг дээрээ жинхэнэ мөнхийн хаан юм. Мөнхийгөө дуулъя, илүү хөлгөн цараатайгаар үзүүлье, Монголчууд аа. Мөнхөөрөө киногоо хийе, дууриа бүтээе, жүжгээ амилуулъя. Хархорумдаа толилуулъя. Ертөнцийг урья. Тэд бидний албат угаас байсан бус уу. Монголоо хөгжөөе. Хархорумаа мөнгөн модтой нь урлая. Тиймээс л, Мөнхийн хот ХАРХОРУМ: Хүрэлсүх браво гэх өдөр, ертөнцийн түмэн хэлээр “жиргэх” өдөр ирнэ, нэн ойрхон. Энэ бол их Монголын тусын тулд болой.                                                                         

Б.ЗОЛОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
21
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж