Хаан Пелегийн талаар хэн, юу ярив?

Хуучирсан мэдээ: 2022.12.30-нд нийтлэгдсэн

Хаан Пелегийн талаар хэн, юу ярив?

Хаан Пелегийн талаар хэн, юу ярив?

Хөлбөмбөгийн хаан Пеле 82 насандаа нас нөгчиж, Марадонатай диваажинд бөмбөг хөөхөөр халин одлоо. Тэрээр өнгөрсөн жил бүдүүн гэдэсний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаа хийлгэж, тогтмол эмчилгээ хийлгэж байсан юм.

2020 онд Марадонаг нас барахад Пеле “Хэзээ нэгэн цагт хоёулаа тэнгэрт хамтдаа хөлбөмбөг тоглоно” гэж байв.

Түүний талаар дэлхийн хөлбөмбөгийн одод, улстөрчид дараах зүйлийг нийтэлж байна.

Кристиано Роналдо

-Мөнхийн хаан Пелетэй зүгээр нэг салах ёс гүйцэтгэх нь одоогийн дэлхийн хөлбөмбөгт нүүрлээд буй уй гашуудалд хангалтгүй. Олон сая хүний урам зориг, өчигдөр, өнөөдөр, маргаашийн улбаа. Түүний надад үргэлж үзүүлж байсан энэрэл бидний хамт байсан мөч бүрт, тэр ч байтугай хол зайд ч харилцан адилгүй байсан. Тэр хэзээ ч мартагдахгүй. Тэр хөлбөмбөг сонирхогч хэн бүхний дурсамжинд үүрд мөнхөд үлдэх болно. Тайван нойрс, хаан Пеле.

Лионель Месси

-Тайван нойрсоорой, Пеле

Пелегийн шигшээ багийн анд Роберто Ривеллино

-Та бурхны дэргэд очлоо. Миний мөнхийн хаан. Тайван нойрс.

Неймар

-Пелегээс өмнө 10 бол зүгээр дугаар байлаа. Түүний талаар амьдралдаа олон зүйл сонсч байсан. Гэхдээ гайхалтай ч бүрэн биш. Пелегээс өмнө хөлбөмбөг зүгээр л спорт байсан. Пеле бүхнийг өөрчилсөн. Тэр хөлбөмбөгийг урлаг, зугаа цэнгэл болгон өөрчилсөн. Тэр ядууст, хар арьстнуудад дуу хоолойгоо хүргэж, хамгийн гол нь Бразилыг газрын зураг дээр гаргаж ирсэн. Хөлбөмбөг, Бразил хааны ачаар бид байр сууриа олж чадсан. Тэр явсан ч түүний ид шид үлдэнэ. Пеле мөнх.

Бразилын ерөнхийлөгч асан Луиз Инасио Лула да Силва

-Надад Бразилын одоо үеийн залуучуудад гайхуулах нэг зүйл бий. Би Пелег Пакаембу Морумби цэнгэлдэхэд тоглохыг нь харсан. Би Пелег шоу толилуулахыг харсан. Түүнийг бөмбөгтэй үед үргэлж онцгой зүйл тохиож эцэст нь гоол ордог. Би Пелед уурладаг байснаа нуухгүй. Учир нь тэр миний хайртай Коринтианс багийг бут ниргэдэг байсан. Гэхдээ би түүнийг шүтэн биширдэг байлаа. Цөөхөн Бразил хүн түүн шиг эх орныхоо нэрийг мандуулсан.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден

-Дэлхий дахиныг нэгтгэдэг спортын хувьд Пеле бол даруухан эхэлсэн ч хөлбөмбөгийн домог болох боломжтой харуулсан түүхийн эзэн. Өнөөдөр Жилл бид хоёр түүний гэр бүл болон хайртай хүмүүст эмгэнэл илэрхийлж байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама

-Пеле энэ гайхалтай тоглоомыг тоглосон гайхалтай хүмүүсийн нэг байсан. Мөн дэлхийн хамгийн алдартай тамирчдын нэг түүний хувьд спортын хүч хүмүүсийг нэгтгэдэг гэдгийг мэддэг байсан. Түүний гэр болон түүнийг хайрлаж, биширдэг байсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье.

Килиан Мбаппе

-Хөлбөмбөгийн хаан биднийг орхисон ч түүний үлдээсэн өв хэзээ ч мартагдахгүй.

Сантос багийн анд Сезар Луис Менотти

-Өөр Пелег олоход маш хэцүү. Пелед төгс тоглогчид байх ёстой бүх зүйл байсан. Хэн ч чадахгүй мэт үсэрч, хоёр хөлөөрөө өшиглөж, биеийн хүч сайтай, зоригтой байлаа. Пеле шиг өөр нэгэн байгаагүй.

Ришарлисон

-Өнөөдөр хөлбөмбөгийн спорт түүхийнхээ хамгийн гайхалтай нэгэн бүлэгт баяртай гэж хэлж байна. Дэлхийн хайрыг татаж, энэ гайхалтай спортыг үүрд өөрчилсөн нэгэн. Та үргэлж хамгийн агуу нь гэж дуурсагдана. Учир нь та 60 жилийн өмнө бүхий л саад бэрхшээлтэй нүүр тулж, өнөөдөр цөөхөн хүн хийх чадах зүйлийг хийсэн. Тэр 1000 дахь гоолоо хүүхдүүдэд зориулж, Бразилыг алдартай болгоход хувь нэмрээ оруулсан.

Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони

-Түүний авьяас чадвар, сонгодог байдалд талархаж байна. Түүний тоглохыг харж чадаагүй үеийнхэнд тэр ул мөрөө үлдээсэн. Өнөөдөр дэлхий нийтээрээ Пеле гэх домгоо алдсандаа гашуудаж байна.

Франз Беккенбауэр

-Хөлбөмбөг хамгийн гайхалтай түүхээ, би онцгой найзаа алдлаа. Трес Горасоест төрсөн Пеле гурван зүрхтэй байсан. Хөлбөмбөгийн төлөө, гэр бүлийнхээ төлөө, ард түмнийхээ төлөө гэсэн гурван зүрхтэй. Тэр бол ододтой тоглож, газарт дархлагдсан нэгэн. 1977 онд би АНУ явсан. Учир нь би үнэхээр Пелетэй хамт Нью Йорк Космос багт тоглохыг хүссэн юм. Тэр бол миний замналын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байлаа. Бид хамтдаа АНУ-ын аварга болсон. Тэгэхэд Пеле намайг дүү минь гэж дуудсан. Тэр бол миний хувьд төсөөлөөгүй хүндлэл байсан.

FIFA-ийн ерөнхийлөгч Жианни Инфантино

-Пеле соронзон мэт л хүн байсан. Түүнтэй хамт байхад дэлхий зогсчихдог мэт л байлаа. Түүний амьдрал хөлбөмбөгөөс илүү. Тэр Бразил, Өмнөд Америкийг дэлхий даяар илүү гүн гүнзгий ойлгоход тусалсан. Түүний үлдээсэн өвийг илэрхийлэхийн аргагүй. Өнөөдөр бид бүгдээрээ Пелегийн бие махбодийг алдсандаа гашуудаж байгаа ч түүний өв, үзэл санаа бидэнтэй үүрд хамт байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж