Омикрон нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх нь зүйтэй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөлөө. Учир нь томуугийн тархалтын идэхжил өндөр байгаагаас гадна омикроны эрсдэл ч буураагүй байна. Тэр дундаа цэртэй ханиалгаж, үе мөчөөр нь өвдөж байгаа иргэд өөр шинж тэмдэг илрэхгүй байсан ч эмнэлэнт хандах нь зөв бөгөөд дур мэдэж антибиотик хэрэглэхгүй байх хэрэгтэй аж.
Covid-19-ийн олон хувилбараас омикрон нь хоолой өвдөх, сөөх шинжээр давамгай илэрч байгаа. Мөн хоолой сэрвэгнэж ханиах, ядрах, сульдах, хөлрөх, үе мөч өвдөх нь бусад хувилбараас илүү байгаа юм. Харин томуугийн тухайд эдгээрээс гадна өндөр халуурах шинж илэрч байна.
Хэрэв ханиад, Covid-19 уушгины хатгалгаа болж хүндэрсэн тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэх нь зүйтэйг анхааруулж байна. Өвдсөн хүмүүсээс ажиглавал 14 хоногт халдварын шинж тэмдэг багасч байгаа ч цаашид 3-6 сар халдварын дараах хүндрэлүүд үргэлжилж байгаа аж.
Томуугийн улирал үргэлжилж байгаа учраас гэрийн нөхцөлд утлага хийж, ханиалга дарах цай уух нь зөв. Түүнээс эмэн эмчилгээ огт хийж болохгүй. Цэртэй ханиалгаж л байгаа бол эмчид хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй. Учир нь бактерын халдвараар өвдсөн бол даруй эмчилгээг эхлэх чухал гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Холбоотой мэдээ