Путин холбоотнууддаа алтан бөгж бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2022.12.30-нд нийтлэгдсэн

Путин холбоотнууддаа алтан бөгж бэлэглэжээ

Путин холбоотнууддаа алтан бөгж бэлэглэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын төрийн тэргүүн нарт  бөгж бэлэглэжээ.

Путин Санкт-Петербургт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын тэргүүн нарт бэлэгдлийн бэлэг барьсан юм. Дээд хэмжээний уулзалтад оролцсон удирдагчид шинэ жилийн захиас сийлсэн алтан бөгжийг хүлээн авсан байна. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко тэр даруй бөгжөө зүүсэн гэж мэдээлэв.

Путин Оросын хэвлэл мэдээллийнхэнд  мэдээлэл хийхдээ, дээд хэмжээний уулзалтаар батлан ​​хамгаалах, эдийн засгийн ашиг сонирхол зэрэг асуудлаар улс орнуудын хамтын ажиллагааг сайжруулахад гол анхаарлаа хандуулсан гэв.

Зул сарын баярын амралтын өдрүүдэд Украины хотууд пуужингийн цохилтод өртсөн ч Москва хэлэлцээр хийхийг хүсч байна гэж Путин Ням гаригт төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж