Баярын өдрүүдэд боомтууд дараах хуваариар ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.12.30-нд нийтлэгдсэн

Баярын өдрүүдэд боомтууд дараах хуваариар ажиллана

Баярын өдрүүдэд боомтууд дараах хуваариар ажиллана

Шинэ жилийн баярын өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарийг Хил хамгаалах байгууллагаас гаргажээ. Агаарын замын боомт "Чингис хаан" олон улсын нислэгийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Харин Монгол-Оросын хилийн боомтуудын тухайд:

  • Алтанбулаг- 24 цагаар
  • Сүхбаатар, Эрээнцавын төмөр зам- олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу
  • Эрээнцавын авто зам- цагийн хуваарийн дагуу

Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ханх, Ульханы автозамын боомтуудыг "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол улсын Засгийн газар, Оросын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах асуудлыг талуудын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсноор 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2023 оны нэгдүгээр сарын 8 хүртэл хаажээ.

МОНГОЛ ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУД

Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Ханги, Гашуунсухайт Шивээхүрэн, Бургастай, Булган, Байтагийн автозамын боомт болон Замын-Үүдийн төмөр зам нэгдүгээр сарын 1-нд амарч 2-ноос хэвийн ажиллана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж